Хүн амаа өсгөхийг мянгат малчны малын тоо толгойноос илүүгээр харж, бодлого зохицуулаагүй төрийн буруу!
Зиа, залуус гэр бүл зохиохоос өмнө эхлээд юу ойлгосон бх талаар ярилцацгаалаа. Одоо аав ээжүүд болон нийгмийн хандлагад бодитоор хандаж бх ойлголтын талаар ярилцацгаая.
Юуны өмнө айл нэг чамдаан, никель орноос амьдралаа эхэлдэг юм. Сэтгэл бхад бүх юм болно. Хүнд хүн илүүдэхгүй, хүүхэд хүнстэйгээ ирдэг. Хөгширхөд хөл хучих үртэй бх шиг жаргал бхгуй гэх мэтээр уран зохиолын жаргоноор ярьдаг хүмүүс их бий. Мэдээж бүтээж босгоод ирсэн амьдрал, өсгөж бойжуулаад авсан үр хүүхдээрээ бахархалгүй л яахав. Гэвч амьдралын шийдвэр гаргахад эморол vs реалити 2-г ялгаж харах ухааныг эцэг эхчүүд өсөж бгаа хүүхдүүддээ өгөх нь чухал. Нэгэнт амьдрал эхэлсэн, зүтгэж яваа, учраа мэдэхгүй болсон нөхцөлд мотиваци өгөх нь мэдээжийн хэрэг ч бодит байдлыг баллуурдтал нь балайрч болохгуй л дээ.
Ямар ч нийгмийн шинэ үе өмнөх үеэсээ чанар дээшилж бх учиртай. Уруудвал үндэстний доройтол болдог. Яг түүн луугаа ямар ч эцэг эх үр хүүхдээ өөрөөсөө илүү болгохын төлөө амьдардаг. Эцэг эхийнхээ дайнд хүрэх бүү хэл өвчтэй, архичин, ажилгүй болоод бвал тэр айл яахыг бодоод үз.
Бидний өвөө эмээ хөдсөн дээлээр дэр хийж, хөдөө хээрээр гэр хийж яваад амьдрал эхэлдийм гэж ирээд загнадаг байв. Гэхдээ тэгэж амьдралаа эхлэхийг нэг ч хүүхэддээ зөвшөөрөөгүй. Тийм биз? Хүн үр хүүхэддээ өөрийн үзсэн зовлонгоо л үзүүлэхгүйн төлөө зүтгэж, түүнийгээ зорилгоо болгодог. Орчин цагт яг энэ жишгээр амьдрал зохиож эхэлвэл гудамжны хүн болно. Энэ ердөө харьцуулсан гоёчлол гэдгийг ойлгосон бгаа. Тэгэхээр бидний ээж аав эмээ өвөөгийн үеийн амьдралаас чанар ахисан нь үндэстний амжилт юм. Үүнийг улс ч өгөөгүй, өрх айлууд, эцэг эхийн чадамж дээшилснээр л өгсөн бгаа. Тэгвэл бидний ээж аав нар кармаа өрөөнөөс амьдрал эхэлж, төрөөд 45 хоноод ажилдаа ороод болоод ирсэн гэж ирээл ярьдаг. Энэ бол бахархал яагаад ч биш ч ямартаа ч дээрээ дээвэртэй, орох оромжтой бх тухай ойлголт бол бүрдсэн нь нийгмийн чанар ахисаны илрэл. Хөдөө хээрээр гэр хийх тухай боддоггүй болсон үе гэсэн үг.
Тэгвэл бидний үе яагаад тэр өнгөрсөн баларсан бурангуй цаг үетэй өнөөгийн нийгмийн стандартыг жишээд бх ёстой юм бэ? Тэр хэвээрээ бж бвал нийгмийн чанар ахиагүй, доройтол руугаа явж бгаагийн дохио. Би лав өөрийнхөө өссөн орчин нөхцөл бдлыг үр хүүхэддээ эдлүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Яахав хуучин нийгэмд тогтолцооны сайн юм бсаан, гэхдээ муу нь илүү бсым шүү. Би түүнийг жиших гэсэнгүй.
Би л гэхэд хувь хүн болж өсөх орон зай , ойлголт, эрх чөлөө гээч юмны захын хангамжгүй, нийтийн дунд, масс болж гардаг бүт-н ий нэг бдлаар хүүхэд насаа өнгөрөөсөн. Гэтэл манайх бас ч гэж тэр цаг үеийнхээ боломжтой бололцоотой айл, даргын хүүхэд гэгдэж явсан гээд бод доо.
Ямар ядруу үе бсныг төсөөл дөө. Сервантны нэг нүдэнд бид 3 өмч багтана. Хүн бүрт нэг тавиур оногдох ба тэнд өмсөх хувцас, тоглох тоглоом, ном дэвтэр гээд бүгд орно.
Тэр тавиур л миний амьдралд оногдож бсан хувийн орон зай , миний мэдлийн өмч бсан. Тэгвэл өнөөдөр хүүхэд өөрийн өрөөгүй өсвөл яаж бие даасан үнэт зүйлтэй, өөрийн болоод бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлтэй, хувийн зохион байгуулалт, ахуйн хэлбэрийн ашиглалтын ойлголттой өсөх вэ дээ. Хотондоо хашигдсан мал шиг нэг дор чихээд, цулаад өсгөдөг цаг үеэ яриад бж болох уу? Энэ үеийн нийгэмд тэгэж өссөн хүн чанарын шаардлага хангах уу? Хүүхэд тус бүр өрөөгүймаа гэхэд хөвгүүд охидын өрөөгөөр нь тусад байрлуулж, амьдруулж сургахаас нааш өөрийгөө хүндэлдэг, хувь хүний прайваси эрхийн хүмүүжилд суралцах уу? Гэх мэтэчлэнгээр ярьвал жишээ дуусахгуй.
Би багадаа яагаад гэдгийг ойлгодгүй ч маш дарамттай бснаа л мэднэ. Дүүгээ ав, гэрээ цэвэрлэ, яагаад хүүхдийн даавуунууд угаагаагүйв, битгий тоглоод бай , эрхэлж идэхээс өөрийг мэдэхгүй, айлын охин хүүхэд, хүний эгч бж гэх мэтэчлэнгээр миний хүүхэд бх эрхийг бол зүгээр хасчихсан бдаг. Үүнд би аав ээжийгээ буруутгаад бгаам биш, тэр үеийн нийтлэг хандлага үүнийг зөв гэж үзэж бсных. Гадаа гараад хүүхдүүд гөөмөн жаргалтай тоглоод, сайхан эрх чөлөөтэй бхад би дүүгээ тэврээд дагаж гүйнэ, найз нартаа ээлжилж тэврүүлээд черта тоглоно, тэргэнд нь түрээд хөөцөлдөнө. Тэгээд унагаана, мартана, наранд цохиулна, тэрнээсээ болж зодуулна. Нэг ийм жишиг бидний үеийнхэнд бүгдэнд нь бий. Гүү яагаад би аав ээжийнхээ төрүүлсэн хүүхдийг өсгөх үүрэг хүлээж, балчир нялх насандаа дүүгээ харахдаа харицулагагуй бсныхаа төлөө шийтгүүлж явах ёстой бсан гэж? Үүнийг орчин цагт бол хэн ч үрдээ зөвшөөрөхгүй.
Тэгвэл өсвөр нас, төрөлт хоорондын зайн мөчлөг, хүүхэд өсгөх орчин нөхцөлөө ярихын оронд хүний тоо ярих нь зөв үү? Жил дараалаад олон хүүхэдтэй хүний хүүхэд болж төрсөн тэр хүүхдүүдийн буруу юу? Жаргалтай, хөөрхөн, тус дэмтэй, амьдралд хэрсүү нтр гэсэн балайрлаа л битгий яриарай. Хүүхэд нас хэрсүүжих биш идэж , эрхэлж, хайрлуулж өнгөрөх ёстой. Зориулалт нь тэр угаасаа. Аймар тансаг хангалуун, эрхийг балай байлгаж өсгөх турай яриагүй шүү, наад захын, хэрэгцээт орчины тухай яриад бгаам. Эцэг эх нь алдаа л биз, ядраа л биз, зүтгэж явтал амьдрал болж бүтнэ гэх л бх. Тэр хүртэл хүүхэд яагаад шийтгүүлж бх ёстой юм бэ?
Хүүхэд бол бурханы бэлэг, хүүхэд хөөрхөн, аз жаргалын утга учир л гэх бх. Муухай хүүхэд гэж хаана бхав дээ, ямарч амьтны нялх алаг үр бол ариун бурхад. Гэтэл бид хүүхдийг яг тиймээр нь зөвхөн хайр төрүүлээд, эгдүү хүргээд биднийг баясгаад бж бдаг юм шиг ярьсаар бх уу? Тэр нялх булбарай амьтан чинь яг чамаас хамааралтай бүхэл бүтэн хүний хувь тавилан, хувь хүнийг бүтээх хариуцлага гэж хэзээ харж эхлэх үү? Яг одоо нялх үрээ сахаланд баригдсан, архи уучихсан, ядруу, нүдэндээ галгүй, хүн амьтан харааж загнасан 20 наст бна гээд төсөөлөөд үз. Эгдүүтэй хөөрхөн, шулганаж яваа гүнжээ хахир амьдралд нухлагдаж, эдийн засгийн хараанд хэн нэгний харцан доор бөмбөгнөж суугаа гээд харьцуулаад үз. Яагаад ийм болсон бэ гэдгийг бодох гээд үз. Энэ бол өөрийгөө саатуулах хэмжээнээс цаадахыг харж, зохицуулж чадаагүй аав ээжийн буруу. Хүн амаа өсгөхийг мянгат малчны малын тоо толгойноос илүүгээр харж, бодлого зохицуулаагүй төрийн буруу. Хүүхэд бурханы бэлэг, хүнстэйгээ ирдэг, яаж ийгээд өсдөг гэж ханддаг нийгмийн буруу. Хамаг сүүлд гарцаагүй ийм бдалд орохыг харсаар бж буруу шийдвэр гаргасан чиний буруу. Бид үр хүүхдээ өөрсдөөсөө л илүү болгох ганцхан үүрэгтэй шүү. Үүнийг л нийгмийн чанар гээд байгаа юм.
Ц.Уянга