Төрийн Банк зээлийн хүүгээ бууруулж, эмэгтэйчүүдийг дэмжсэн бүтээгдэхүүн нэвтрүүллээ
Төрийн банкнаас харилцагчдынхаа санхүүгийн чадамжийг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор зээлийн хүүгээ шат дараатай бууруулж байгаа бөгөөд энэ удаа тэтгэврийн зээлийн нөхцөлөө шинэчилж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин харьцангуй бага хүүтэй зээлийн үйлчилгээг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэн зах зээлд нэвтрүүллээ.
Мөн Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авдаг харилцагчдадаа олгож буй давуу тал нь тэтгэврээ дараалалд зогсохгүй авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах боломжтой картаа үнэ төлбөргүй захиалах, Төрийн банкны АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Харин Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн хувьд хувиараа бизнес эрхэлж байгаа болон эмэгтэйчүүд байгуулсан хуулийн этгээд /компани, нөхөрлөл, хоршоо/-ийн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулан 24 хүртэлх сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэйгээр 50 хүртэл сая төгрөгийн зээл олгох ажээ.
Төрийн банкнаас зээлийн хүүг бууруулах арга хэмжээг шат дараатай авч байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байсан бол энэ удаад ахмад настнуудаа зээлийн дарамтаас бага ч болтугай ангижруулах үүднээс үе шаттайгаар зээлийн хүүгээ буулгаж эхэлжээ. Мөн Төрийн банкнаас хэрэглээний болон цалингийн зээлийн хүүгээ шат дараатай бууруулж эхлээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас, www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудас болон 1800-1881 лавлах утсаар авна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.