"Crew Dragon"-ийн дараагийн нислэгийн тов зарлагдлаа
АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр "Crew Dragon"-ийн дараагийн нислэг 10-р сарын 23-нд хийгдэхээр болжээ. Энэ нь "Crew Dragon"-ийн ОУСС-ийн анхны гэрээт даалгавар болох юм. НАСА-гийн нисгэгчид болох Майкл Хопкинс, Виктор Гловер, Шеннон Уокер, түүнчлэн Японы Соичи Ногучи нар Олон улсын сансрын станц руу энэхүү нислэгээр явах юм.
АНУ-ын сансар судлалын агентлаг NASA нь 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан юм.
Харин "SpaceX" компанийн "Falcon 9" пуужинд тээвэрлэгдэх "Crew Dragon" хөлгөөр энэ сарын 2-д тойрог замд хүрч, NASA Олон Улсын Сансрын Станцад хүрэх шинэ зам нээсэн билээ.
"Crew Dragon" анхны нисгэгчгүйгээр 2019 оны 3-р сарын 2-нд, нисгэгчтэйгээр 2020 оны 5-р сарын 30-нд хөөрсөн бөгөөд наймдугаар сарын 2-нд анх удаа дэлхийн тойрог замд хүрсэн аж.
"Crew Dragon" нь анхны нислэгээ 2010 оны 12-р сарын 8-нд анх хөөрсөн "Dragon" нисгэгчгүй сансрын хөлгийн үндсэн дээр бүтээгдсэн юм. Ачааллын жин 6000 кг, хөлөг дотор нийт долоон багийн гишүүдийг багтаах боломжтой.
"SpaceX"-ийн өмнө зарласан төлөвлөгөөний дагуу "Crew Dragon"-ийг ирээдүйд илүү том "Starship" сансрын хөлгийг орлуулах ёстой гэнэ.
Эх сурвалж: naked-science.ru