Коронавирус дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

Коронавирус дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

Дэлхий дахинд хамгийн сүүлд 2008 онд санхүүгийн хямрал болж байсан. Тэгвэл үүнээс хойших эдийн засгийн хамгийн том сорилт нүүр тулан ирээд байна.

Коронавирус дэгдэхээс өмнө 2.9 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 1.5 хувьд хүрч, буурч болзошгүй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 оны хямралын үеэс ч дор байх болно гэдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаагаа, хөгжлийн байгууллага анхааруулжээ. Коронавирусын тархалт эдийн засгийн бүхий л салбарт сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч зарим салбар энэ тархалтад илүү ихээр өртөж байгаа юм.  

 

Хятадын үйлдвэрлэл

Хятад бол дэлхийн үйлдвэр. Энэ улсад дэлхийн брэндүүдэд зориулагдсан цахилгаан хэрэгслүүд, автомашины эд ангиуд, эмийн бэлдмэлүүд, хувцас болон бусад олон зүйлийг үйлдвэрлэдэг.  

Харин коронавирусын улмаас тус улсын эдийн засгийн томоохон хэсэг хаагдмал байдалд оржээ. Тодруулбал, шинэ жилийн баярыг тохиолдуулсан амралтын хугацааг сунгасны дараа Хятадын компаниудын 31 хувь нь хаалттай хэвээр байна. Түүнчлэн компанийн ажилтнуудын 29 хувь нь алсын зайнаас ажиллажээ. Өөрөөр хэлбэл  компаниудын гуравны нэг нь л үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр явуулсан байна. Ийм нөхцөл байдалд хамгийн ихээр сэтгэл түгшээж буй зүйл нь богино хугацаанд амсах хохирол бус нийлүүлэлтийн хэлхээнд урт хугацааны доголдол үүсэж болзошгүйд байгаа юм. 

Гуравдугаар сарын эхээр БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын байдлыг харуулдаг индексийн утга 40 нэгж болтлоо буурчээ. Хамгийн сүүлд энэ индексийн утга 2019 оны 2 дугаар сард хамгийн сул үзүүлэлттэй байжээ. Тэр үед индексийн утга 48.3 нэгж байсан аж.

Иймд коронавирус нь дэлхийн үйлдвэрлэлийн төв болсон Хятадын эдийн засгийг уналтад оруулж болзошгүй гэсэн таамаг байгаа юм.

Ийм зүйл тохиовол юу болох вэ? Энэтхэг, Бразил зэрэг томоохон улсад Хятад улс татварын татгалзахын аргагүй таатай нөхцөл, тээвэрлэлтийг санал болгодог. Түүнийг Мексик орлож болох юм. Өнгөрсөн онд АНУ болон Мексикийн төрийн тэргүүнүүд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус улсад “Boeing”, “KIA”, “General Electric” зэрэг дэлхийн томоохон компаниудын үйлдвэрүүд бий. Америкийн компаниуд одоогоор хөрш Мексикийг үйлдвэрүүдээ байршуулах боломжтой талбар гэж харж байна.  Нэмж хэлэхэд, энэ улсад ажиллах хүчин хангалттай байдаг бөгөөд чадвартай инженерүүд олон. Хамгийн том сул тал нь аюулгүй байдал. БНХАУ-д менежерүүд харуул хамгаалалтын ажилтан хөлслөх шаардлагагүйгээс гадна тус улсад хар тамхины хууль бус худалдаа эрхэлдэг бүлэг, хүний наймааны хэрэг Мексикт байдаг шиг газар аваагүй.

 

Хятад шинэ ухаалаг гар утас гаргахыг зогсоосон

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны худалдан авалт буурчээ. Коронавирусын халдварын улмаас оны сүүлчээр дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны нийлүүлэлт 2.3 хувиар буурах төлөвтэй байна гэж “IDC” байгууллагын шинжээчид үзэж байна. Түүнчлэн оны эхний хагас жилд худалдан авалт 10.6  хувиар буурна гэж үзжээ.

Нийгмийн сүлжээгээр ч мөн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж болзошгүй байна гэж ярих болжээ. Хятадад үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг одооноос нөөцөлж эхлэх нь муугүй санаа. Хагас жилийн дараа эдгээр бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд байхгүй болох эсвэл үнэ нь өсөх болно. Гэхдээ л ингэх нь ухаалаг болгоомжлол байж чадах уу?

“Хоёр болон гуравдугаар сар бол үйлдвэрлэгчид танилцуулахаар бэлтгэж буй бүтээгдэхүүнийхээ эцсийн туршилтыг нь явуулж, гаргаж байх үе юм. Компаниуд дунд болон урт хугацааны хэтийн төлөвлөгөөгөө өөрчилнө” хэмээн “IDC” компанийн таамаглалд дурджээ.

“Зарим үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байгаа. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлэхгүй бол гурван сарын дараа дэлгүүрүүдэд зарах төхөөрөмж байхгүй болох эсвэл дамлагчид тэдгээрийг илүү өндөр үнээр зарж байгааг бид харах болно” хэмээн "Финам” компанийн шинжээч Леонид Делицын ярьжээ. 

Гэсэн хэдий ч сүүлийн долоо хоногуудад Хятадын компаниуд үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байгаа юм.

 

Газрын тосны салбар

Коронавирусын тархалтаас үүдэлтэй хямралын үед БНХАУ-д газрын тосны эрэлт өдөрт 3 сая торхоор буюу нийт хэрэглээ 20 хувиар буурчээ. БНХАУ нь газрын тосны хамгийн том импортлогч бөгөөд өдөрт 14 сая орчим торх газрын тос хэрэглэдэг  нь Франц, Герман, Итали, Испани, Их Британи, Япон болон БНСУ-ын нийт хэрэгцээтэй тэнцдэг байна.

Коронавирусын тархалт газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж байна. “Brent” маркийн газрын тосны үнэ 2 дугаар сарын 28-нд торх нь 50 ам.доллароос доошилжээ. Хамгийн сүүлд 2017 оны 7 дугаар сарын сүүлчээр энэ түвшнээс доогуур байсан аж. Коронавирусын тархалт хяналтаас гарч, цар тахал болох вий хэмээн хөрөнгө оруулагчид ихээр болгоомжилж байгаа энэ үед түүхий эдийн үнэ хямдарч байна. Гэсэн хэдий ч 3 дугаар сарын 3-нд “Brent” маркийн газрын тосны үнэ торх нь 53.55 ам.доллар болж өссөн байна.

“Газрын тосны зах зээлд үзүүлэх сөрөг нөлөө нь Оросын эдийн засагт хамгийн том асуудал болох юм. Эрэлт буурсны улмаас үнэ буурч байгаа тул ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын зөвлөгөөний үеэр олборлолтыг хязгаарлах тухай шийдвэр гаргаж магадгүй байна. Коронавирус нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаагаараа онцлогтой байна. Шувууны ханиад, Эбола вирус зэрэг өмнө нь дэгдсэн өвчнүүд ийм хор уршиг тариагүй. Нөхцөл байдал БНХАУ-д дахин 1-2 сарын хугацаанд үргэлжилж, хөл хорионы арга хэмжээг өөр нэг томоохон эдийн засагтай оронд тогтоовол хямрал үүсэх эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж, хэд хэдэн хөгжингүй орнуудын эдийн засаг уналтад ороход ойрхон болох юм ” хэмээн ОХУ-ын Сангийн яамны Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал Владимир Назаров ярьжээ.

 

Аялал жуулчлал ба арга хэмээ

Вирус тархсаар буй энэ үед хамгийн их хохирол амсаж буй салбар нь аялал жуулчлал юм. Зугаа цэнгэл төдийгүй бизнесийн салбарын олон улсын арга хэмжээнүүд ар араасаа цуцлагдсаар байна.

“Коронавирусын улмаас Европ сард 1 тэрбум орчим ам.долларыг алдаж байна” хэмээн Европын Холбооны аж үйлдвэрийн тэргүүн Тьерри Бретон мэдэгджээ.

Европын аялал жуулчлал уналтын хоёр үелзлийг туулж байна. Нэгдүгээрт, вирус БНХАУ-д тархаж эхэлсний улмаас Хятад жуулчдын тоо буурчээ. Дашрамд дурдахад, 2018 онд Хятадын жуулчид 150 сая удаа хилийн чанадыг зорьж, аялал жуулчлалд 277 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. Хоёрдугаарт, вирус Европт тархах үед засгийн газрууд олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, аялал жуулчлалын анхаарал татсан газруудаа хааж эхэлсэн юм. Италийн зарим дүүрэгт  зочид буудлын захиалга цуцлалтын тоо 90 хувьд хүрчээ. Тус улсад аялал жуулчлал эдийн засгийнх нь 13 хувийг эзэлдэг байна.

Олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнүүд нь 1950-аад оноос хойш дэлхийн эдийн засгийн хамгийн тогтвортой, ач холбогдолтой, өсөх ирээдүйтэй салбаруудын нэгээр тооцогдож ирсэн. 1950 онд олон улсын аялал жуулчлалын 25 сая арга хэмжээ зохион байгуулагдсан бол 1990 онд энэ тоо 450 сая болж, нэмэгдэж, 2010 онд 1 тэрбум, 2018 онд 1.4 тэрбум болтлоо өссөн байна. Энэ салбарын зах зээл 1.4 их наяд ам.доллароор үнэлэгддэг байна.

Оросын аялал жуулчлалын салбар мөн хохирол амсаж байгаа юм. Тус улсад жилд ирдэг Хятад жуулчдын тоо 1.5 сая давдаг. Хятадаас ирж буй жуулчдыг ОХУ 1 дүгээр сарын 28-наас хүлээн авахаа зогсоожээ. Түүнчлэн 2 дугаар сарын 20-ноос ажил алба, сургууль болон аялал жуулчлалын зорилгоор Хятадаас ирж буй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглосон юм.

Хятадын жуулчид зуны улиралд эргэн ирэхгүй бол ОХУ-ын аялал жуулчлалын салбар 5-9 дүгээр сарын хугацаанд 31.2 тэрбум рублийн хохирол амсаж магадгүй аж. 

 

Эх сурвалж: BBC, Bloomberg

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419