Эрдэмтэд далайн усыг уухад аюулгүй цэвэр ус болгодог материал зохион бүтээжээ
Маш олон тооны эрдэмтдийн хамтарсан баг далайн усыг уухад тохиромжтой, аюулгүй, цэвэр ус болгон хувиргаж, уух усны хомстолтой олон сая иргэдийн амийг аврах материалыг зохион бүтээжээ.
Уг материалыг Австралийн эрдэмтэд зохион бүтээсэн бөгөөд туршилтын үр дүнгээс үзэхэд маш үр дүнтэй нь мэдэгдсэн байна. Уг бүтээлийг “Metal-Organic Framework” (MOF) гэж нэрлэж байгаа бөгөөд уг материал нь нарны гэрэлтэй урвалд орж хагас цагийн дараа усыг цэвэршүүлэх чадвартай гэнэ.
Уг бүтээгдэхүүн нь хямд, үр дүнтэй, дахин ашиглах боломжтой бөгөөд ДЭМБ-ээс зарласан цэвэр усны стандартыг хангаж байгаа гэнэ. Уг бүтээгдэхүүн нэг килограмм бүтээгдэхүүнээс өдөрт дунджаар 140 орчим литр цэвэр ус үүсгэх чадалтай болох нь туршилтаар тогтоогдсон байна. Материалыг ашигласны дараа 4 минут орчим нарны шууд тусгалд ил тавих үед өөртөө цуглуулсан давсны бүх ионуудаа алдаж дахин ашиглахад болон болдог ажээ.
Одоо ашиглагдаж буй ус цэвэршүүлэх технологид нь ямар нэгэн хэмжээгээр сул талтай байдаг бол “MOF”-д тийм сул тал илрээгүй ажээ. Нарны гэрэл бол дэлхий дээрх хамгийн тогтвортой бас сэргээгдэх чанарын эрчим хүч. Энэ ч талаараа уг бүтээгдэхүүн нь хамгийн тохиромжтой, эрүүл, аюулгүй бас хямд төсөр шийдэл болох нь.
“MOF”-ыг “MIL-53” гэдэг бодисоос гаргаж авдаг гэнэ.
ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 785 сая орчим хүмүүс цэвэр усны хомстолтой амьдардаг бөгөөд эдгээр хүмүүс хүнсний цэвэр устай болохын тулд хоногт дунджаар нэг цаг орчим явж устай залгуулдаг байна.
Эх сурвалж: Science Alert