“Apple” компани болон “Fortnite” алдарт тоглоом хоорондын тулаан
Хэдийнээ дэлхий дахинд олон хэрэглэгчидтэй болсон алдарт “Apple” брэнд өөрийн аппликэйшн татах цэс болох “Appstore”-оос сая сая хэрэглэгчдийн тогтмол тоглож буй “Fortnite” тоглоомыг хассан билээ. Ингэснээр цаашид “Apple” брендийг ашиглагчид уг тоглоомыг тоглох боломжгүй болсон юм.
Энэ нь маш олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа билээ. Эдгээрийн дотроос мэдээж хамгийн их хохирлыг “Fortnite” тоглоомыг үүсгэн байгуулагч “Epic Games” компани үүрч байгаа биз. Тэд ч зүгээр суусангүй, алдарт “Apple” брендийн олон танигдсан рекламыг шоглосон байдлаар дахин хийж цахим орчинд тараан эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд 1984 онд гарч байсан “Apple” Компанийн алдарт сурталчилгааны бичлэгийг ашигласан юм.
Уг асуудал үүсэх болсон шалтгаан нь “Apple” брендийн хэрэглэгчид зайлшгүй “Appstore”-оос тоглоомыг худалдаж авах ёстой гэсэн заалт байсан бөгөөд харин “Fortnite” тоглоомын бүтээгчид үүнийг эсэргүүцэн төлбөрийг заавал “Appstore” оор дамжуулалгүй шууд төлөх байдлаар байхыг шаардсан юм.
Үүний хариуд тоглоомыг “Appstore” оос хассан бөгөөд “Epic Games” компани уг үйлдлийнх нь эсрэг “Apple”-ийг шүүхэд өгөөд байгаа билээ. Уг шоглосон сурталчилгааны бичлэг болон шүүхэд дуудсан асуудлаараа “Epic Games” дайн зарлаж байгаа хэрэг гэж үзэж байна.
Асуудлыг үүсгэсэн гол шалтгаан нь өнөөх л мөнгөний хэрэг бөгөөд Epic Games уг тоглоомоо цаашид тогтмол 20 хувь хямдарсан үнээр борлуулахаар зорьж байгаа талаар мэдэгдсэн юм. Харин үүний дараа Apple компанийн гар утас хэрэглэгчид зөвхөн “Appstore”-оос уг тоглоомыг татах ёстой гэж шаардсан. Үүнийг “Epic Games” эсэргүүцсэн бөгөөд учир нь “Apple” компани “Appstore”-оор борлуулсан бүтээгдэхүүнээс ашгийн 30 хувийг авдаг байна. Энэ нь Epic Games-д уг тоглоомыг 20 хувь хямдруулах боломжийг олгохгүй гэж үзсэн учир удирдагчид нь эсэргүүцэж уг асуудал хоёр талын эрх ашигт нийцэхгүй байсаар асуудал иймдээ тулсан байна.
Эх сурвалж: Business Insider