Доналд Трамп: Жо Байден сонгуульд ялбал, Америкчууд Хятадаар ярьж сурах хэрэгтэй болно
Доналд Трамп үүрэг гүйцэтгэж буй хугацаандаа Хятад улсын заналхийллийн тухай тогтмол ярьсаар ирсэн билээ. Үүнийхээ төлөө ч нэлээдгүй ажил хийж байсан. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт нэгэн ярилцлагын үеэр хийсэн мэдэгдэлдээ хэрэв би сонгуульд ялалгүй, Жо Байден сонгогдвол Америкчууд Хятад хэлээр ярьж сурах хэрэгтэй болно гэж хэлсэн юм.
Ярилцлагыг радио нэвтрүүлэгч Хью Хевитт хөтлөн явуулсан бөгөөд хөтлөгчийн асуултад Трамп: үнэнийг хэлэхэд Хятад улс Америкийг эрхшээх болно. Та нар үнэнийг мэдэхийн тулд хятад хэл сурах хэрэгтэй болно гэж мэдэгдсэн юм.
Ковид-19 цар тахлаас хойш Трампын сонгуулийн хөтөлбөр нь БНХАУ-ыг эсэргүүцэх болж хувирсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн багийнхан мөн түүнчлэн Хятад улсыг ТикТок аппликэйшн болон “Huawei” брендийг ашиглан тагнуул хийж байгаа гэж буруутгаад байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр Трамп Хятад улсаас жуулчин авахыг хориглож коронавирусыг хятад вирус гэж нэрлэх болсон юм.
Тэрээр Хятадууд эрх мэдлийг авахын тулд маш мэргэжлийн арга замаар, маш хичээнгүйлэн ажиллаж байгаа гэсэн юм.
Мөн түүнчлэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн Хятад улс АНУ-ыг тагнаж чагнахыг оролдож байгаа. Үүнд нь туслуулахаар Жо Байденийг сонгосон. Тиймээс ч тэд сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд урьдаас төлөвлөсөн хакдах оролдлогод бэлтгэж байгаа гэсэн юм.
Ингэж үзэх шалтгаан нь Жо Байдены сонгуулийн чиг хандлага нь Трампыг Хятад улсын эсрэг хүчтэй эсэргүүцэж буйг буруутгах хандлагатай учраас болов уу.
Эх сурвалж: Huffington Post UK