Хиймэл оюун хорт хавдрын тухай мэдлэгийг улам нэмэгдүүлнэ
Хиймэл оюунд суурилсан технологи анагаах ухааны салбарыг хурдацтай хөгжүүлж байгаа билээ. Үүний нэг жишээ нь хүн төрөлхтний хамгийн аюулт дайснуудын нэг болох хорт хавдрын оношилгоо, эмчилгээг илүү үр дүнтэй болгохоор хиймэл оюуны тусламжтай ажиллаж байгаа юм.
Өмнөх үеийн эмчилгээ болон судалгааны мэдээллүүд дээр үндэслэж, уг технологийн тусламжтай цаашид шинээр туршилт хийх ажлыг хялбарчлах боломжтой юм. Мөн түүнчлэн уг технологи нь хавдар судлалын эмч нарт хавдрын эс болон түүний бүтэц мөн эмчилгээнд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг илүү сайн ойлгоход туслах юм.
Уг шинэ арга технологийг нэг эсийн шинжилгээ гэж нэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргуудаас харьцангуй дэвшилтэт арга юм. Уг аргын зорилго нь эрдэмтэд хорт хавдрыг илүү сайн судалж, ойлгохын тулд зөвхөн нэг эс дээр нь дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа юм. Эрдэмтдийн саяхан хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд энэ арга нь мэдээлэл цуглуулах маш өргөн боломжийг нээж өгч байгаа бөгөөд бидний өмнө нь ойлгодоггүй байсан маш олон харьцуулалт мэдээний санг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэ аргаар хавдрын эсээс генийн мэдээллийг нь авч цаашид урьдчилан сэргийлэх, үр дүнтэй эмчлэх байдалд ашиглах бөгөөд өмнө нь технологийн байдлаас шалтгаалж хийгдэж чаддаггүй байсан ажлыг илүү үр дүнтэй болгох юм.
Эх сурвалж: Innovation News