Далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь

2020-08-14, 15:30 Инноваци 861 0
Далайн эрчим хүчээр цэнэглэгддэг завь

Филиппиний гурван корпуст хөлгийн загварыг шинэчилж, шатахуунаар бус харин далайн давлагааны энергиэр цэнэглэгдэхээр болгож загварчилжээ.

Филиппинд гурван корпуст хөлгөөр зорчих нь элбэг үзэгдэл бөгөөд дайны үед анх тус загварыг ашиглаж байсан юм. Харин одоо усан тээвэр болон загасчлахад ихээр ашигладаг бөгөөд арлын улсын хувьд усан тээвэр өргөн дэлгэрсэн юм. Гэвч карго, тээврийн хөлөг онгоц нь тус улсын хүлэмжийн хийн ялгаралтад хамгийн ихээр нөлөөлдөг байна. 2012 онд хийсэн судалгаагаар тээвэрлэлт хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлөх байдлаараа халаагуур болон цахилгааны дараа хоёрдугаарт бичигдсэн байна. 2010 онд дэлхий нийтийн хэмжээнд тээвэрлэлтээс ялгарах хорт хийн 9%-ийг олон улсын болон дотоодын тээвэр ялгаруулжээ. Хуурай газрын тээвэр 72%-ийг ялгаруулсан гэж үзэхэд хажууд нь бага тоо мэт санагдаж магадгүй ч, усан тээвэр агаарын нислэгүүдтэй ижил төвшинд байгааг харуулж байгаа юм. 2023 оны байдлаар дэлхийн усан тээвэр жилд 3,8%-ийн өсөлттэй байх тооцооноос үзвэл ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ ч мөн ихсэх болно.

Тэгвэл Филиппин дэх энэ шинэ загварын завь тус улсын уламжлалт "банка"-тай харьцуулахад нүүрс хүчлийн хий ялгаруулах хувь бага байлгахаар ажиллаж байгаа ба далайн давлагааны энергийг ашиглахаар тооцоолсон байна. Завь хайбрид буюу далайд эрчийг авахдаа мотороо ажиллуулахаас бусад тохиолдолд задгай далайд давлагааны энергиэр түлш хийх ажээ.

Далайн энерги

Усны инженер, "Metallica Marine Consultancy, Fabrication and Services" компанийн захирал Жонатан Сальвадор уламжлалт банкагаас санаа аван тус төслийг эхлүүлсэн байна. Завины тэнцвэржүүлэгч давлагааны дээшлэх, доошлох хөдөлгөөнүүдийг мэдрэн, хөдөлгөөний энергийг нь цахилгааны энерги болгон хувиргах боломжтой.

Тэнцвэржүүлэгчийн ачаар завь тэнцвэртэй байна. Гэвч тус тэнцвэржүүлэгч давлагаанд оногдох бүрд тэнцвэржүүлэгч хариу үзүүлдэг. Тус кинетик энергийг цахилгаан энерги болгон хувиргаж болох уу?

Задгай далайд хөл тавьж үзсэн хүн бүр давлагаа хэрхэн давлагаалж, ямар энерги ялгаруулдаг болохыг мэднэ. Зарим тохиолдолд эрэг рүү буцаах, эсвэл завийг хөмрөх хэмжээний хүчтэй байдаг. Далай момент ихтэй. Моментыг тоног төхөөрөмжөөр цахилгаан болгон хувиргах боломжтой. Хайбрид гурван корпуст хөлгийн тэнцвэржүүлэгчид тус төхөөрөмжийг суурьшуулах бөгөөд давлагааг сөрөх үед моментыг хуримтлуулан, цахилгааны энергид хувиргаж, генераторыг цэнэглэх байдлаар ажиллах юм. Их давлагааг сөрөх тусам, илүү их эрчим хүчийг ялгаруулах боломжтой болно.

Төслийг 2018 онд эхлүүлж, 2020 оны эхээр дуусгах төлөвлөгөөтэй байв. Гэвч 2019 оны хар салхины улмаас хойшилж, цар тахлын улмаас хөл хорьсноос болон түр хугацаанд зогсоосон байна. Энэ бүхнийг үл ажран 2020 оны сүүлээр завийг дуусгаж, 2021 оны эхний улиралд 3 сарын хугацаанд далайд гарах туршилтын хоногуудыг төлөвлөсөн байна. Багтаамж нь 100 гаруй зорчигч, 4 микро, 15 мотоциклыг ачих боломжтой ажээ.

Энэ шийдэл байгаль орчныг бохирдуулагч түлшний хэрэглээгээ багасгахад маш том алхам болно гэж үзэж байна. Далайн эрчим хүчийг хэрэглэж эхэлбэл далайн тээврийн хүлэмжийн хийн ялгаралт 3 дахин буурах тооцоо гарчээ.

Давлагаалахад маш их энерги үүсдэг учир хүч ихтэй. Далайн эргүүдээр гүнзгий устай хэсгүүд давлагаалахад метр тутамд 60-70 кВаттын хүчтэй байдаг. Англи, Америкийн эргүүдээр дунджаар 40-60 кВатт байнга ялгардаг. Энэ энергийг өөр хэрэгтэй зүйлд ашиглаж чадвал багаар ихийг бүтээнэ. Гэвч энерги шилжүүлэлтийн үйл явц хүндрэлтэй. Үрэлтээс өгсүүлээд дулаан гээд тус дамжлагуудад энергийн алдагдал гарна. Алдагдлуудыг багасгахад асуудал оршиж байна.

Мөн завины хэмжээнд таарсан хангалттай жижиг төхөөрөмжийг бүтээх явц байгаа билээ. Давлагаа том байх тусам илүү энерги хураах ч, давлагааны хэмжээ хэтэрхий том улмаас тэнцвэржүүлэгчид хангалттай хөдлөхгүй тохиолдолд хүндрэлтэй. Гэвч Борокай арлын амралтын газар завийг гарангуут нь туршиж үзэх сонирхолтой байгаа ажээ. Филиппиний ирээдүйн далайн тээврийг ногоон бөгөөд аюулгүй байлгахад тус завь маш их үүргийг гүйцэтгэнэ.

Дөнгөж туршилтын загварын шатанд байгаа. Завийг амилуулахын тулд шинэ технологи, тус технологийн туршилт чухал ба тэгсэн цагт л бүрэн хэмжээнд зах зээлд нийлүүлэх чадамжтай болно.

Дараагийн нэгэн асуудал нь төсөв. Одоогоор 1,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан боловч, ирээдүйд завь тус бүрд дор хаяж 5 сая ам.долларын санхүүжилт хэрэг болно гэж тооцоолж байна. Зардлыг багасгахаар эд ангиудын 80%-ийг дотоодоосоо нийлүүлж байгаа ба угсралт, үйлдвэрлэлийг мөн дотооддоо хариуцан шийдвэрлэхээр болжээ. Энэ нь дотооддоо маш олон шинэ ажлын байрыг үүсгэж байна.

Одоогийн гурван корпуст хөлөг нь нэгдүгээр загвар ба дараа дараагийн загварууд түлшний шаардлагагүйгээр мотороо цэнэглэх боломжтой байхыг үгүйсгэхгүй. Давлагаа бүх эрчим хүчний хэрэгцээг хангах чадамжгүй байх магадлалтай. Давлагааны урт, хэмжээнээс мөн шалтгаална. Хамгийн их энергиэр хангах боломжтой давлагаануудыг өнгөрөхөд тухгүй л байх болов уу?

Далайн энергиэр цэнэглэгдсэн тээврийн хэрэгслүүд шинээр үүсэж буй салбар ба усны хүчийг хэрэглэх хамгийн боломжит арга гэж үзэж байгаа билээ. Филиппиний арлуудын дундуур зорчиж буй хүн явж буй усныхаа энергиэр урагшаа давших нь санаанд багтамгүй. Энэ эрчим хүчний үүсвэр ирээдүйд өргөн хэрэглэгдэнэ гэж найдаж байна. Далайд сэлж үзсэн, хөл тавьсан хүн бүр давлагааны хүчийг мэдэрсэн байх. Үүгээр дамжуулан бид далай тэнгистэй холбогдоно гэдэг гайхалтай.

 

Эх сурвалж: BBC

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419