Хардалт нь нөхөрлөлийг улам бат бэх болгодог
Хүмүүс зөвхөн хайртай хүн, болзоот залуу, бүсгүйгээ хардаад зогсохгүй найз нөхдөө ч гэсэн харддаг байна. Гэхдээ зарим тохиолдолд энэ мэдрэмж нь маш сайн талтай ажээ. Хардалтыг ихэвчлэн сүйтгэх, сөрөг хандлага, харилцааг дуусгадаг мэтээр ойлгодог. Гэхдээ зарим тохиолдолд жишээлбэл найз нөхдийн харилцаанд уг зан байдал нь маш ашигтай байх ч тохиолдол гардаг байна. Энэ тухай “Хувь хүний зан чанар болон Олон нийтийн сэтгэлзүй” сэтгүүлд бичигдсэн нэгэн нийтлэл хэвлэгдсэнийг хураангуйлан хүргэе.
Хардах мэдрэмж нь нөхөрлөлийн үнэ цэнэ гэх ойлголттой нэг талаараа холбоотой байдаг байна. Нөхөрлөл зөвхөн зугаа цэнгэл, хөгжилтэй байдлаас болж оршин байдаггүй. Найз нөхөд бидний хувьд үнэ цэнэтэй зүйл, эх сурвалж бас чухал шаардлагатай үед танд тусалж чадах найдвартай ар тал болдог. Найз нөхөд хэцүү цаг үед тусалдаг, зовж шаналсан үед дэмждэг, ганцаардсан үед хань болдог бүр түүнчлэн амьдрал хэцүүхэн үед эд материалын тусламж өгдөг. Гэхдээ гэр бүл биш, ураг төрлийн хамааралгүй эдгээр хүмүүс яаж нэг нэгэндээ ийм дотно сэтгэлээр ханддагийн учир шалтгааныг олохоор олон ч сэтгэл зүйчид судалгаа хийсэн байдаг.
Судалгааны үе дүнгээс нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь хардалтын мэдрэмж нь нөхөрлөлд тийм ч хор хөнөөлтэй биш эсрэгээрээ улам бататгадаг болох нь тогтоогджээ.
Хамгийн сайн найзтайгаа уулзалгүй удвал гунигтай байдал, ганцаардал эсвэл уур хилэнг мэдрэх нь элбэг. Үүнээс гадна таны нөхөрлөлд хэн нэгэн шинэ хүн хөндлөнгөөс орж ирэх нь хардах мэдрэмжийг төрүүлдэг байна. Маш сайн хоёр найзад гурав дагч шинэ найз гарч ирэх үед хардалтын мэдрэмж давамгайлж эхэлдэг ажээ. Хардалтын мэдрэмж гурав дахь этгээдийн хандлагаас шалтгаалдаг гэнэ. Жишээ нь найзтай чинь ижил сонирхолтой, ижил мэдрэмжтэй байх нь илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг байна.
Хардалт мэдэрч буй мэдрэмж нь цаашид гуравдагч этгээдийг аюул занал мэтээр хүлээн авч өөрөө тэр харилцаанд “монополь” байхын тулд харилцаагаа улам бататгах арга хэмжээ авч эхэлдэг байна. Энэ зан байдал хүн төдийгүй амьтдад ч ажиглагддаг гэнэ. Мэдээж гэхдээ нөхөрлөл гэдэг нэг нь нөгөөгөө удирдах харилцаа биш. Тийм ч учраас харилцаагаа бататгах л ганц хамгаалалт болж чаддаг гэнэ.
Эх сурвалж: Naked Science