Хүн төрөлхтөн далайн хог хаягдлын таван хувийг л цэвэрлэж чадна
Хүрээлэн буй орчноос хуванцар цэвэрлэх үйл явц хэр үр дүнтэй байгаа талаарх шинэ судалгаагаар 2150 он гэхэд бидний далайд хаясан нийт хуванцрын таван хувийг л цэвэрлэсэн байна гэж дүгнэв.
Английн Эксетерийн их сургууль, Герман дахь Лайбницийн их сургууль болон бусад ашгийн бус байгууллагууд далайд байгаа хуванцрын хог хаягдлыг цэвэрлэх ажлууд хэр үр дүнтэй байгааг мэдэх хамтарсан судалгаа хийжээ.
Судалгаанд тооцоолсноор хуванцрын хог хаягдал 2029 он гэхэд 855,000 мянга тонн буюу хамгийн дээд хэмжээндээ хүрнэ гэж үзэв. Энэ нь 2052 онд 355,000 мянган тонн байна гэсэн хуучны судалгаанаас хоёр дахин их байна.
Эксетерийн их сургуулийн Өгөгдөл шинжлэл, Хиймэл оюун ухааны доктор Жессе Абрамс "Энэ судалгаанаас авах гол санаа бол бид технологийн дэвшил бидний тарьсан хогийг цэгцэлчихнэ гэж найдаад далайгаа бохирдуулаад байж болохгүй." гэж хэлэв.
Ойрын үед хог хаягдал цэвэрлэх хувийн хэвшлийн байгууллагууд олны анхааралыг татсан. Тэдний нэг нь бол Далайн цэвэрлэгээ (Ocean Cleanup) байгуулага юм. Тэдний зорилго нь өөрсдийн бүтээсэн 600 метр урт хөвдөг хашлага ашиглан Номхон далайд бөөгнөрсөн хаягдлыг шатаах, дахин боловсруулахаар тээвэрлэх юм. Тэгвэл яг тийм 200 ширхэг машин одоо байгаа хүчин чадлаараа 130 жилийн турш өдөр шөнөгүй ажиллавал хэр их нөлөө үзүүлж чадах талаар компьютер симиуляц хийж судалгаа гаргажээ. Үр дүнд машинууд 44,900 мянган тонн цэвэрлэж чадна гэж гарав. Энэ нь тухайн үед хаягдсан байх нийт хуванцрын хаягдлын ердөө таван хувь нь юм. "Далай руу тогтмол хаягддаг хаягдлын хэмжээг харгалзвал, ганц ч бай хэд хэдэн байгууллагын ч бай, үзүүлэх нөлөө нь хангалтгүй байх болно." гэж Жессе Абрамс сэтгэгдлээ хэлжээ.
"Хуванцрыг дахин боловсруулахад гардаг хүндрэл их бас газар булах, шатаахад байгальд үзүүлэх хор нөлөө өндөр тул нэг удаагийн хэрэглээг багасгах, дахин боловсруулах технологийн хүчин чадлыг ихэсгэх нь далайн бохирдолтой тэмцэх гол үндэс болно. Бид Герман дахь хаягдал боловсруулалтын туршлагаа далайн хаягдалд гол нөлөө үзүүлдэг хоёрдогч том орон болох Индонез улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хаягдлыг эх үүсвэр дээр нь зогсоох боломжтой болно." хэмээн "Хуванцрыг далайгаас салгая" байгууллагын үүсгэн байгуулагч доктор Рожер Спранц хэлэв.
Индонез улсын нутгийн байгууллагуудтай сүүлд хамтарсан ажиллагаа, кампанит ажлуудын үр дүнд далай болон ойр орчмын эргүүдээс 20 сая гялгар уут, 5 сая усны сав хог болон очихоос сэргийлж чадсан байна.
Эх сурвалж: Innovation News