Бүс нутагт нөлөөллөө тогтоох Хятад-Ираны тохиролцоо
Сүүлийн хэдэн жилд Хятад болон Иран улсууд хамтрах байдал илт гаргах болсон нь нэлээдгүй улсын анхаарлыг татаад байгаа юм. Санхүү эдийн засгийн хүндрэл болон маш их асуудал тариад байгаа коронавирусын нөлөөнөөс болоод Иран улс буланд шахагдсан байдалтай байгаа нь Хятад улсыг тэдний хамгийн сайн хамтрагч болгоход нөлөөлсөн ч байж болох юм.
Эдгээр хоёр улсын хооронд дипломат харилцаа 1971 оноос үүссэн бөгөөд Хятад улсын эрчим хүчний бодлого болон Иран улсын салан тусгаарлах бодлого эдгээр улсуудыг хамтрагчид болгоход нөлөөлж байв. Сүүлийн үед Хятад улсаас Иранд үзүүлж буй санхүү эдийн засаг болон бусад тусламжууд нь Иран улсын хувьд харилцаа холбоо, банк санхүү, тээвэр, төмөр зам болон маш олон салбарт нь шууд нөлөөлж маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа билээ. Энэхүү мэдээллийг Ираны албан тушаалтнууд нууцалж байсан хэдий ч маш олон эх сурвалжаас уг мэдээллүүд задарсан билээ.
2016 онд Ши ЖинПинь Иран улсад зочлох үедээ энэ тохиролцооны үндэс суурийг тавьсан. Удалгүй 2019 онд Хятад улс Иранд 400 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байгаагаа зарласан юм. Иран улсын эдийн засаг АНУ-ын дотоодын эдийн засгаа дэмжих бодлого, санкцуудаас болоод нэлээд хүнд байдалд ороод байсан юм. Нөгөө талаар маш олон гадны компаниуд Иран улсаас бизнесээ гаргасан бөгөөд энэ нь санхүүгийн асуудлыг үүсгэх гол нөлөөллүүдийн нэг байсан юм. Тийм ч учраас Хятад улсын санхүүгийн дэмжлэг Иран улсыг санхүүгийн хувьд хямралд орохоос сэргийлж, тогтворжуулах цор ганц амь тариа нь болж байгаа юм. Хятад болон Ираны хамтралын цаад зорилго нь Хятад улсын Ойрх Дорнодод нөлөөллөө ихэсгэх бодлогын нэг шат бөгөөд Тегеранд нөлөөллөө тогтоож авах нь тэдний хувьд Геостратегийн маш том түшиц газар болох юм. Тийм ч учраас Америк улс Ираныг олон улсын зах зээлээс шахан гаргахыг оролдсон бодлогын эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж буй арга нь энэ юм. Харамсалтай нь Иран улсыг бүс нутгийн томоохон хүчирхэг тоглогч болгоход тэдний дотоодын зах зээлд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болох юм. АНУ болон бусад барууны улс орнууд Иранд дарамт шахалт болсны улмаас Хятад улсын нөлөөлөл Иранд үлэмж болж ирсэн юм.
Хятад-Иран санхүүгийн харилцаа
Тэлж буй эдийн засагтай Хятад улсын хувьд Иран улсын газрын тосыг ашиглах нь тун ч ашигтай санал. Тийм ч учраас энэ харилцаа нь зөвхөн нөлөөллөөс гадна маш олон талын ашиг авч ирэх юм. 2016 оны айлчлалын дараа Хятад болон Иран улсууд ирэх 10 жилд багтаан хоорондын худалдааны үнийн дүнг 600 сая ам.доллар болгохоор санал нийлсэн. Уг худалдааны хэлэлцээр нь зөвхөн газрын тосоор зогсохгүй бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа байж болох юм.
Хятад-Иран-Сири
2019 онд Сири улсын ерөнхийлөгч Хятадын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа уг хэлэлцээрт багтахыг хүсэж буйгаа илтгэж мөн түүнчлэн Сири улс Хятад улсын хөрөнгө оруулалтын ашигтай хамтрагч байхаа илэрхийлсэн. Сири улс нь олон арван жилийн дайны хөлд нэрвэгдэж тун хэцүү байдалд байсан учир улсаа эргэн босгохыг хичээж байсан юм. Үүний хариуд Хятад болон Иран өөрсдийгөө Сири улсын холбоотон гэдгээ зарлаж стратегийн холбоо үүсгэхээр болсон юм. Сири улсыг дахин босгохын тулд Хятад улс Триполи дахь боомтод өөрсдийн тээвэр зуучийн сүлжээ үүсгэн, үүнийгээ ашиглаж Сири улсад бүтээн босголтын ажилд тусалж эхэлсэн. Хятад улс энэ нүүдлээрээ Сирийн газар дундын тэнгис дэх гарцыг ашиглах боломжтой болж ирсэн юм. Энэ том сүлжээг үүсгэснээр тэд бүс нутагтаа Америкийн ноёрхлыг дарж чадах юм. Иран болон Сири улс Хятад улсын холбоотон болсноор энэ бүс нутагт Америкийг эсэргүүцэх нэгэн том хүчин үүсгэж байгаа юм.
Доналд Трампын засгийн газар Энэтхэг болон Япон зэрэг олон улсад шахалт үзүүлж тэднийг Тегерантай хийх худалдааг таслан зогсоосон. Энэ нь Америк улсын хувьд дипломат аргаар тус бүсэд ноёлохыг хүссэн нэгэн нүүдэл юм. Гэсэн ч энэ нүүдлийг Хятад улс овжиноор ашиглаж өөрийн нөлөөллөө ихэсгэсэн. Хятад улс Персийн буланд өөрийн гарцтай болохын тулд нөхөрсөг байдлаа улам нэмэгдүүлэх нь дамжиггүй, учир нь Персийн булан Хятад улсын хувьд маш чухал стратегийн түшиц газар болох юм.
Энэ гурван улсын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр Америк улсын тус бүс нутагт үзүүлэх нөлөөлөл багасах болно. Ингэснээр Америкийг эсэргүүцэх, Барууныг эсэргүүцэх нэгэн хүчирхэг холбоо бүрэлдэн бий болох магадлалтай болсон. Турк улс ч үүнд нэгдэн орох боломжтой бөгөөд энэ нь цаг хугацааны асуудал юм. Хэрэв Америк улс энэ бүс нутагт өөрийн нөлөөлөл, хүчин чадлыг хэвээр байлгахыг хүсвэл өөрийн Ази холбоотнуудаа ашиглахаас өөр замгүй болох юм.