Сексийн дараах гутрал буюу "PCD"
Хүн төрөлхтний бэлгийн харилцааны дараах зан байдлыг дөрөв ангилж болдог. Эхний гурав нь сэтгэл хөдлөл, догдлол болон дур ханалт байдаг бөгөөд судлаачид ч ихэвчлэн энэ байдлыг голчлон судалж байдаг. Сүүлийн дөрөвдүгээр ангилал тийм ч сайн судлагдаагүй байдаг.
Энэ үе нь ихэвчлэн сэтгэл санааны эерэг байдалтай болон сэрэл мэдрэмж, дур ханалт зэргийн хувьд харьцангуй тогтворгүй үе юм. Энэ бүхэн нь хайртай хосууд бие биетэйгээ тэврэлдэх, үнсэлцэх, дотно ярилцах эсвэл сексийн дараа бие биетэйгээ ярилцах зэрэг маш олон зүйлсээс шалтгаалж байдаг. Гэхдээ бүх секс сэтгэл ханамжит үр дүнгээр төгсдөггүй байна. Хэдийгээр хоёс хор бие биенээ хүсэмжилж, хэн хэн нь таашаал авсан хэдий ч тайвшрал, аз жаргал өгөлгүй гунигтай байдал, уйлахыг хүсэх зэрэг байдлаар төгсөж болдог ажээ. Үүнийг сексийн дараах гутрал буюу “PCD” (Post-coital Dysphoria) гэж нэрлэдэг байна.
“PCD” нь эмэгтэйчүүдэд голчлон илэрдэг мөн түгээмэл тохиолддог болох нь өмнөх судалгаануудаар нотлогдож байв. Харин үүнийг зөвхөн эрчүүдэд хэрхэн нөлөөлдгийг саяхан Австралийн сэтгэл зүйч Жоел Мазковиак болон Роберт Швайтзер нар дэлгэрэнгүй судалжээ.
Өмнөх судалгаануудаар “PCD” нь эмэгтэйчүүдэд тун ч түгээмэл тохиолддог ажээ. Маш олон судалгааны дүгнэлтэд ижил буй хариулт нь эмэгтэйчүүдийн талаас ч олон хувь нь амьдралдаа ядаж нэг удаа ийм байдалд орж байсан бөгөөд 10 орчим хувь нь сүүлийн сард “PCD”-д орж байсан ажээ. Нэг үгээр бол хэдий сексээс дур ханамж авсан ч гэсэн бүсгүйчүүдийн хувьд дур тавьсны дараа гуниглах байдал гарч болно гэсэн үг.
Мазковиак болон Швайтзер нар үүнийг эрчүүдэд адил тохиолддог эсэхийг олж мэдэхийг зорьж байлаа. Үгүй гэхэд ядаж тоо баримттай болох хэрэгтэй байсан юм. Тэд уг судалгааг хийхийн тулд цахимаар 1200 орчим эрчүүдээс асуулга авчээ. Эдгээр эрчүүд нь бэлгийн идэвхтэй харилцаанд байдаг 18-аас 81 насны хүмүүс бөгөөд дундаж наслалт нь 37 байжээ. Мөн эдгээр оролцогчид 78 өөр улсын иргэд байв. Оролцогчид бүгд бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн хариултыг өгч байжээ.
Судалгаанд оролцогчдын хариултад хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд эрчүүдийн байдал эмэгтэйчүүдийнхтэй тун ойролцоо байв. Оролцогчдын 41 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа “PCD”-д орж байсан бол 20 хувь нь сүүлийн сарын хугацаанд ийм байдалд оржээ. Тиймээс “PCD” нь эрчүүд болон бүсгүйчүүдэд ижилхэн тохиолддог гэсэн үг.
Судалгаанд оролцогчдоос “PCD”-д орж байсан гэх оролцогчдоос уг байдлын тухай тайлбарлаж өгөхийг хүсэхэд бүгд л ижил төстэй хариулт өгч байсан нь өөрийгөө өрөвдөх, ичгүүртэй санагдах эсвэл сэтгэл гутралын байдалд орохтой төстэй гэж байв.
Гэхдээ судалгаанаас үзэхэд “PCD”-д орох магадлал нь голчлон тухайн хүн стресстэй, сэтгэл гутрал болон дарамтын байдлыг байнга мэдэрдэг хүмүүс байсан ажээ.
Эх сурвалж: Psycholigy Today