Владимир Путин: Бидний мэдэхгүй нууц амьдрал
Өдгөө 67 нас сүүдэр зооглож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэгч эрхмийн талаарх мэдээллийг дэлхий дахинд, өдөр тутамд л мэдээлж байдаг. Мөнхийн хөрш болох манай улсад ч түүний дэмжигчид эсвэл эсэргүүцэгчид цөөнгүй. Ихэвчлэн түүний улс төрийн оролцоо, үйл хэргийн талаар бид мэддэг хэдий ч хувийн амьдралын талаар мэдэх хүн, мэдээлэл тун цөөхөн байдаг.
Тэрээр олон нийтийн цахим орчноос өөрийн хувийн амьдралын мэдээллийг маш ихээр нууцалдаг. Тагнуулын тусгай ажилтан, бие хамгаалах урлагийн мэргэжилтэн, хүндийн өргөлтөөр хичээллэдэг, морин дэл дээр цээж нүцгэн зургаа авахуулдаг түүний хувийн амьдралын тухай зарим нэгэн мэдээллийн танд хүргэе.
Тэрээр өөрийн хүүхдүүдийн талаарх мэдээллийг огтхон ч ил гаргадаггүй үүнээс нь болоод түүний хувийн амьдрал, хэдэн хүүхэдтэй гэх зэрэг олон төрлийн мэдээллүүд тогтмол их бага хэмжээгээр яригдаж байдаг. Тэгвэл түүний хувийн амьдралын талаарх баттай боловч нууц мэдээллүүдийг танд хүргэе.
Путины охид: Мариа болон Катерина
Путин 2013 онд гэрлэлтээ цуцлуулах хүртэл Людмила Шкребнева гэх онгоцны үйлчлэгч бүсгүйтэй 30 жилийн турш туурга тусгаарлан амьдарч байсан билээ. Тэд гэр бүл болоод дундаасаа хоёр охин төрүүлсэн билээ. Охидыг Мариа болон Катерина гэдэг. Мариа 1985 онд хуучнаар Ленинград (Санктпетербург) хотод төрж байсан бол түүний дүү Катерина 1985 онд Путин КГБ-д ажиллаж байх үед Герман улсад төрж байжээ. Охидыг эмээ нарынх нь нэрээр нэрлэж байсан гэнэ.
1996 онд тэд гэр бүлээрээ Москва хотод нүүж ирсэн бөгөөд охидоо Герман хэлний сургуульд элсүүлж байв. Дараагаар Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч болох үед охидыг сургуулиас нь гаргаж тусгай багш нараар гэрийн боловсрол олгож эхлэв.
Путин эхнэр Людмила Шкребнева-ын хамт
Түүний анхны эхнэр Людмила: тэр үнэхээр сайн эцэг шүү. Миний мэдэх хамгийн сайн аав нарын нэг. Үргэлж л охиддоо цаг гаргаж, анхаарал хандуулдаг. Заримдаа хэтэрхий эрхлүүлдгээс нь болж хүүхдүүдийг сахилга баттай болгох, сурган хүмүүжүүлэх ажлыг нь би л хийх ёстой болдог байлаа гэж дурссан байдаг.
Мариа биологийн мэргэжлээр суралцаж анагаах ухааны чиглэлээр Москва хотноо их сургуульд сурсан бол Катерина Ази судлалын мэргэжлээр суралцсан ажээ. Суралцаж байх хугацаандаа тэд үргэлж хуурамч нэр, хуурамч мэдээлэл, бичиг баримт ашиглаж байсан гэнэ. Мариа одоо 35 нас хүрч байгаа бөгөөд анагаах ухааны судлаач мэргэжилтэй тэрээр өөрийн Голланд нөхөр Жоррит Фаассений хамт Москва хотноо амьдарч байна. Тэд 2017 онд хүүхэдтэй болсон бөгөөд Путин өвөө болсон тухайгаа зөвхөн кино найруулагч Оливер Стөүн-д л хэлж байжээ.
Харин бага охин Катерина эгчийгээ бодвол тун ч тансаг амьдралаар амьдарч буй нэгэн. Тэрээр 1.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий старт-ап компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 2013 онд Оросын тэрбумтан Кирилл Шамаловтой гэр бүл болж байсан ч харамсалтай нь 2018 онд салж байжээ.
Путин найз бүсгүй Алина Кабаева-ын хамт
Путиний охидын тухай болон тэдний нэрийн тухай албан ёсны мэдээ байдаггүй бөгөөд сэтгүүлчид тэдний зөвхөн дууддаг нэрийг нь л олж мэдэж чадсан юм.
Мөн түүнчлэн түүнд өөр нэгэн хүүхэд байдаг тухай мэдээ байдаг бөгөөд энэ нь түүний гурав дахь хүүхдийг Путиний найз бүсгүй, Орос улсын алдарт уран гимнастикч Алина Кабаева төрүүлж өгсөн ажээ. Гэсэн хэдий ч түүний Алина Кабаеватай холбоотой эсэх, гурав дахь хүүхдийн тухай мэдээлэл ч гэсэн тийм ч баттай биш юм.
Тэрээр хувийн амьдралаа чанд нууцалдаг нь ажил, хувийн амьдралаа холих дургүйгээс гадна энгийн тайван амьдралаар амьдрахыг хүсдэгтээ гэсэн юм.
Эх сурвалж: Business Insider