Гуравдагч хөрш ба Монголын гадаад орчил

Гуравдагч хөрш ба Монголын гадаад орчил

Монгол Улсын газар зүйн ба геополитикийн гарцаагүй бодит тулгалт, түүхэн эрхшээл бол хил залгаа хоёрхон хөрштэй байж ирсэн ба байгаа явдал мөн. Монгол Улсын оршин байх, хөгжин дэвжих, уруудан доройтох, тэсэж үлдэх, эргэж сэргэх бүх түүхэн процесс чинь энэ хоёр хөрштэйгөө хэр харилцаж ирэв гэдгээс ихээхэн шалтгаалж ирсэн.

Хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болох нь чухал (бүр ч чухал) гэдгийг 1990-ээд оны эхэн үеийн Монголын төр засаг, улс төрийн намууд зөвөөр олж харж, байр сууриа зөвөөр томьёолсон ба Ж.Бейкер, Т.Кайфу нарын айлчлал түүхэн сэдлийг өгсөн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монголд айлчлахдаа “Танайх хоёр хөрштэй орон. Америк танай гуравдагч хөрш байж яагаад болдоггүй юм бэ” гэсэн утгатай үг хэлжээ. Хамгийн нөлөө бүхий орны дипломатч хэлсэн учир судлаачид ч гуравдагч хөршийн бодлогын судалгаанд мордсон, одоо ч судалсаар байна, тэдний нэг нь энд бичиж байна. 

Монгол дахь Орос, Хятадын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, нөгөө талаас гуравдагч хөрш гэх АНУ, Япон, Энэтхэг, Өрнөд Европын Монгол дахь ашиг сонирхлыг бололцооны хэлбэрээр түлхүү оруулж ирэх, ахиулах нь манай гадаад бодлогын торгон чиг шугам гэдгийг 1990-ээд оны эхнээс л бид ойлгож мэдэрч, ухаанаа уралдуулж, хэрэгжүүлж иржээ. Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа хэмээн үзэх явдал ч түгээмэл буй. Тэр тухайгаа бүр хуульчлаад тунхаглачихсаныг энд эх сурвалжтай нь тавья.

Нэг. Гадаад бодлогын үзэл баримтлал

Монгол Улсын гадаад бодлогыг анх удаа 1994 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”-аар хуульчлан тунхагласан. Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдөж ажилласан 15 жилийн туршлагадаа тулгуурлан дахин боловсруулалт хийж 2011.02.10-нд шинэчлэн баталсан. Түүнд гуравдагч хөршийн тухай анх удаа нэн тодорхой зааж өгчээ. II бүлэг–Улс төрийн гадаад харилцааны бодлого гэх хэсгийн 14 дүгээр заалт болох “Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална” гэсэн нь улс бүр дээр нэр зааж хэрхэн харилцахаа томьёолсон бэлэн жор гэхээр туссан юм. Үүнд 14.2.АНУ, Япон, Европын Xолбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гээд бүр заагаад өгчихжээ. Үзэл баримтлалын III бүлэг– Эдийн засгийн гадаад харилцааны бодлого гэх хэсгийн 21 дүгээр заалт “Эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ” гэдэгт “гуравдагч хөрш”-ийн гэж зааж өгөөгүй ч тэдний оролцоотой явуулах бодлого үйл ажиллагааг томьёолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэх гэсэн заалт бол “гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалтаар тэнцвэрийг ханга гэж шууд бууж байна.

“Гуравдагч хөрш” чинь хэн бэ гэдэгт АНУ, Япон, Европын Xолбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоо гээд бүр нэрлээд заагаад өгчихжээ. 

Үзэл баримтлалын IV бүлэг– Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлого гэх хэсгийн олон заалттай зорилтууд нь “гуравдагч хөршүүд”-ийн ШУТ-ийн ололт дэвшлийн оролцоогүйгээр хэрэгжих нөхцөлгүй гэдгийн үндэслэл, энэ чиглэлээр тэдгээр улсын хөрөнгө оруулалт, тусламжийг эх орондоо татах чухал эрх зүйн үндэс болно. Үзэл баримтлалын VII бүлэг–Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэх хэсэгт “гуравдагч хөршүүд”-тэй хамтран ажиллахыг шууд зааж өгсөн гэж үзэж болно. Үүнд Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино гэжээ. “Ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах” гэсэн нь ардчилсан бус хоёр хөршийг давж харилцана, тэр сурталчилгааг хоёр хөршид таашаахгүй, тиймээс өөр түнш эрэлхийлнэ, тэгж баймааж нь эерэг ойлголт буй болгоно, талархан дэмжигчдийг өргөтгөнө гэсэн үг юм, нуулгүй хэлэхэд.

Бүхэлд нь авч үзвэл Гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө муудалцахгүйгээр гуравдагч хөршүүдтэй харилцах, тэднийг өвөр хооронд нь мөргөлдүүлэхгүйгээр (Монголд шүү дээ!) ухаалгаар, энх тайванч хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн тов тодорхой зааж суулгаж өгсөн хэмээн дүгнэж болно.

Хоёр. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдөж ажилласан 15 жилийн туршлагадаа тулгуурлан дахин боловсруулалт хийж 2010.07.15-нд шинэчлэн баталсан. Гуравдагч хөрш гэдэг нь хөгжил дэвшлийн баталгаа, олон улсын харилцаанд эрх тэгш оролцохын баталгаа хэмээн Гадаад бодлогын үзэл баримтлалд олон талаас нь томьёолж өгсөн бол энэхүү үзэл баримтлалд тийм хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын баталгаа болно хэмээн үзсэн. 3.1.1.5-д “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн нь ардчилсан бус дэглэмтэй хоёр хөрш биш гэдгийг шууд хэлж өгсөн, мөн гуравдагч хөрш хэмээн хэргээр зааж оруулан, өрнө-дорнын өндөр хөгжилтэй улсуудаа зориуд битүү нэрлэсэн хэрэг юм.3.1.1.6-д Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан нь эдүгээгийн манай батлан хамгаалахын гадаад харилцааны эрх зүйн үндэс болоод хэрэгжиж байна. Батлан хамгаалахын салбарт улсынхаа гадаад харилцаанаас дутахгүй олон талт, хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлээд байгаа нь Үзэл баримтлалын энэ заалт хамгийн бодитой хэрэгжиж байгаагийн үлгэр жишээ хэмээн үзэж болно. 3.1.1.8-д Ази, Номхон далайн бүс нутаг Зүүн Ази, түүний дотор Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно гэжээ. Энэ заалт гуравдагч хөршүүдийн оролцоогүй хэрэгжихгүй нь ойлгомжтой. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд, Зүүн ба Зүүн хойд Азийн бүс нутагт манай гуравдагч хөрш хэмээн нэр төртэй нэрлүүлж буй улсуудыг энд нэр заагаагүй ч цаагуураа хэлжээ. Энэ баримт бичгээс “Эдийн засгийн аюулгүй байдал” гэсэн дэд бүлгийг жичд нь авч үзэх хэрэгтэй. Учир нь олон тулгуурт бүтэц гэж тусгайлан зааж өгсөн. Үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гээд бүр шууд зааж өгснөөрөө олон тулгуурт эдийн засгийн бодлогын цаад зорилго нь Монгол Улс Европын орнуудын хөгжлийн загварыг сонгоно, түүндээ дэмжлэг туслалцаа тэндээс авна гэсэн хэтийн зорилтоо битүүхэн хэлж өгсөн болов уу хэмээн үзэж байна. Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого гэх дараагийн дэд бүлгээс гуравдагч хөршийн бодлогын зарим нэг нарийвчлалыг эрэлхийлж болох юм. Стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална гэсэн нь хөрөнгө оруулалтад хоёр хөрш давамгайлахгүй, гуравдагч хөршүүд ч чөлөөтэй орж болно, гэхдээ аль алиных нь тэнцвэрийг хангана гэсэн үг юм.

Өмнөх үзэл баримтлалаасаа (1994 он) ялгагдах гол зүйл нь 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд болон 2011 онд шинэчилсэн Гадаад бодлогын үзэл баримтлалд Өрнө, Дорнын өндөр хөгжилтэй ардчилсан улс орнууд, холбоотой “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдлыг төрийн бодлого болгон тавьсан явдал юм.

Гурав. Бусад баримт бичиг

Үзэл баримтлалуудыг 1994 онд батлан гаргаснаас хойших энэ 26 жилд УИХ-ын удаа дараагийн сонгууль явагдаж, тэр тоолонд шинэ Засгийн газар байгуулагдан Үйл ажиллагааны хөтөлбөртөө (мөрийн хөтөлбөр) гадаад бодлогынхоо зорилтыг тодорхойлохдоо хоёр үзэл баримтлал дахь заалтуудыг улам тодотгож байв. Энэ удаа ч мөн тэгнэ. Тэгж тодотгохдоо “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг төгс төгөлдөр явуулах талаар бодож төлөвлөж, сэтгэж гарц хайж ажиллаж ирсэн болохоос тэр бодлогыг хумих саармагжуулах, нураах талаар аль ч Засгийн газар, Ерөнхий сайд алхам хийж байгаагүй. Гуравдагч хөршүүдээс татгалзъя гэж албаны хэн бэ гуай нь ч хэлж байгаагүй. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1994 онд батлагдсанаас хойш 5 жилийн хэрэгжилтийг тусгаж тодотгоод 2001 оны 12 дугаар сарын 27-нд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж УИХ-аас батлан гаргаж байсныг одоо бид тэр бүр мэдэхгүй буюу мартчихсан. Уг хуулийн 3 дугаар зүйл буюу “Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт” гэдэгт хоёр чухал нэр томьёог (1. Үндэсний аюулгүй байдал; 2. Үндэсний язгуур ашиг сонирхол) хуульчилж өгсөн. Үүнд “Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана гэж заажээ. Энэ нь гадаад дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдах,үндэсний язгуур ашиг сонирхлоо хангаж хамгаалах гэдэг утгаар хоёр хөрш, мөн гуравдагч хөрш орнуудтай найрсаг харилцаатай байж, тэдний туслалцаа дэмжлэгийг адилхан авах гэдэг ойлголтод нэн чухал хуулийн тайлбар болох учиртай. 

ГХЯ-аас санаачлан 2015.12.07-нд “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр” гэсэн бодлогын баримт бичиг Засгийн газрын хурлаар батлуулжээ. Уг баримт бичигт гуравдагч хөршийн бодлогоо дараах байдлаар шигтгэж оруулжээ. “Хөтөлбөрийн зорилго, зорилт, баримтлах зарчим” гэдэгт Гадаад орнуудын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах гэж оржээ. “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэдэгт Түнш орнуудтай эдийн засгийн харилцааг тэлэх; Чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах; Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх гэжээ. Энд мөн л тэнцвэржүүлэх, аль нэгээс нь хэт хамаарахгүй байх, түнш орнуудтай (хоёр гээгүй, олон тоон дээр илэрхийлэгджээ) харилцаагаа тэлэх өргөжүүлэх, чөлөөт худалдааны эрх зүйн баримт бичиг байгуулж баталгаажуулах гэдэг санааг томъёолж байжээ.

Дөрөв. Эрхшээгдсэн гадаад орчил

Орчин ба орчил гэдгийг энд хэргээр хольж хутгаж бичсэндээ хүлцэл өчье. Гадаад орчин гэдэг нь “Гадаад байдал” гэдгээр олон жил илэрхийлэгдэж ирсэн болов уу. Орчил гэдгийг хөдөлгөөнд буй үйл явц хэмээн ойлгуулах санаатай. Тэгэхлээр энд 30 жилийн гадаад бодлогын үйл явцдаа зарим нэг дүн шинжилгээ хийж байна, тэр нь үргэлжилсэн үйл явц ба шинэ нөхцөл байдалд шинэ сорилт тулгарч, тэр бүхнийг даван туулахын төлөө дипломатын ур ухаан зарцуулж буй хэмээн хүлээн авна уу. 

Гуравдагч хөрштэй болох байх тухай эрх зүйн дээрх баримт бичгүүд ийнхүү хангалттай боловсрогдож албажиж, хэрэгжих шатандаа явж байна. Үргэлжлэх үйл явц ба үр дүнг нь тэр дороо үзэх албагүй. Иймээс гол үр дүн юу байв гэсэн асуулт эдүгээ ч бүрэн хариултаа олоогүй байгаа. Маргаан мэтгэлцээн явсаар байна. 

Гуравдагч хөршийн бодлого хоёр хөршид таалагдахгүй, тэр дундаа ОХУ-тай улс төрийн итгэлцэл хөгжүүлэхэд садаа болж байгаа мэтээр ярих хэлэх, хардах явдал манай зарим судлаачид, ахмад дипломатчдын дунд мэр сэр ажиглагддаг учраас би УИХ-ын шинэ гишүүдэд санаа сэдэл өгөхөөр зориуд энд ийнхүү буулгалаа. Хоёр хөршийг хэт шүтэгсэдээс улс төрчдөд элдэв мэдээлэл өгч, төрийн гадаад бодлогыг будлиулах явдал өмнө нь ажиглагдсан. Оросгүйгээр хаашаа ч явахгүй, яаж ч хөгжихгүй, Оросын Монгол дахь ашиг сонирхлыг монголчууд туйлшраад хөөгөөд гаргачихсан, тэр харилцааг эргэж сэргээх нь нэн чухал, түүний нотолгоо болгож ШХАБ-д жинхлэх нь зөв хэмээн ярьсан, ярьсаар буй. АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон нь Оросыг маш ихээр гомдоосон явдал боллоо хэмээн нэг эрдэмтэн эмэгтэй ярьсан ч байх шиг. Бүр хэтрээд ГХЯ-ны нэг газрын дарга нь “ШХАБ бол бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Биднийг тойрсон 3.5 тэрбум хүнтэй интеграцын байгууллага юм. Үүнд элсэх эсэх асуудал нь Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьсан.

Гэх мэтээр улс төрчдийг төөрөлдүүлэх, эргэлзүүлэх, ард иргэдийг талцуулах сэдэв үргэлжилсээр. Зогсох шинжгүй. “Интеграц” гэдэг ганцхан үг л олон хүнийг үймүүлчихнэ. Нөгөө СЭВ-ийн социалист интеграц нүдэнд харагдаад, улс орны ядуурал, эдийн засгийн бэрхшээлийг арилгаад өгөх сайн сайхан интеграцын гадна Монгол маань хоцорчихлоо гэх харуусал хардлага өрнөнө. 

ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нар 2003 онд гарын үсэг зурж баталсан “Худалдаа-эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг 20 жилээр хөгжүүлэх хөтөлбөр” гэж бий.Эдүгээ 17 жил нь өнгөрчихсөн байхад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тэр гээд нэрлэчхээр ганц ч ажил өрнүүлээгүй. Харин ч тэр төлөвлөгөөгөө сайтуудаас хассан. Одоо тэр тухай баримтыг эрээд олохгүй. Иймд ШХАБ-д бүс нутгийн интеграцын анхны алхам, илрэл байхгүй гэж үзэж болно. 2001 онд байгуулагдаад 20 орчим жил туулахад ШХАБ-ын хамтын ажиллагаагаар боссон бүтээсэн ганц ч бүтээн байгуулалт, барилга байгууламж, зам, төмөр зам, гүүр байхгүй, ганц ч тууз хайчлаагүй, өгсөн ганц ч зээл, буцалтгүй тусламж байхгүй гэдгийг сайтаас нь, бусад цахим лавлахуудаас өлхөн олоод үзчихэж болно гэдгийг энэ талын судалгааны багийг зохион байгуулж, Хятад, Энэтхэгт ажиллаад ирсэн хүний хувьд би их ч бичсэн дээ. Бүр бичсэн судалгааны ном ч байна. Дахин дахин надаар няцаалт хийлгэх гээд байдаг нь харин ямар учиртай юм бол?

Эдүгээ даян дэлхий шинэ “Хүйтэн дайн”-ы босгон дээр, эхлэлийнх нь шатанд байна. Манай хөрш түнш зарим улсууд өвөр хоорондоо дайсагнаж байна. Дайсагнаж буй бүх улстай нь манай улс шат шатны түншлэлийн харилцаатай. Энэ бол гарцаагүй, зарим нэг нөхдийнхөөр бол бүр гашуун үнэн. 

Өнөө цагт Орос-Америк, Хятад-Америкийн, Орос-Өрнөд Европын харилцаа хамгийн хурц хүнд үедээ шилжиж байна. Дагалдаад Монгол-Америкийн, Монгол-Европын харилцаа хүйтрэх, зогсох, дайсагнах ёстой юу? Дөрвөн тал-гурван харилцаа, дөрвөн тал-дөрвөн харилцаа энд нэг гольдрилоор явах ёстой юу? Монгол-Америкийн, Монгол-Өрнөд Европын, Монгол-Японы харилцаанд хоёр хөрш эмзэглэн ханддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Орос, Хятадын эсрэг тэр харилцаанууд хэзээ ч чиглээгүй. Эмзэглэлээ гээд хоёр талт, гурван талт тэр харилцаагаа багасгахыг хоёр хөршөөс биднээс хүсэж шаардлаа гэж үү? Тэгээсэй гэсэн монгол хүн (сэхээтэн) Монголд бий болчихсонд л гайхаад байна. 

Орос хэнтэй ч муудалцаж байсан Оросын л зөв, учир нь мөнхийн хөрш учраас Оросынхоо л талд зогсоно гэх мухар сүсэг манайд мэр сэр бий боловч орчин цагт яг зөв гаргалгаа мөн үү? Хугацаагүй байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-нд (Х.Баттулга, В.В.Путин нар 2019.09.03-нд гарын үсэг зурсан) яг ингэ гэж хатуу зааж өгсөн үү? Туйлширна, туйлширна гэхэд хөрш ОХУ-ынхаа нэр хүндийг унатал нь бид туйлширч боломгүй. Оросыг дагаж АНУ-тай муудалцъя гэх яриа хөөрөө мэр сэр дуулддаг болсон нь итгэл үнэмшил гэхээсээ, дарамт шахаа, авилга, хувийн өс, өөр бусад шалтгаантай байж болно. Би яг тийм гэхгүй. Гэхдээ тэгж хардах үндэс байна. 

Орос-Америк, Хятад-Америкийн харилцаа бүр дордоод юунд ч хүргэдэг юм. Хэлж таах арга алга. Гэтэл бид АНУ-тай түншлэлийн ямар харилцаатай билээ. Гуравдагч хөршийн бодлоготой, гадаад бодлого нь олон тулгууртай, нийгэм-улс төрийн ардчилсан дэглэмтэй Монгол Улс шинэ “Хүйтэн дайн”-ы нөхцөлд гадаад бодлого, гадаад харилцаагаа хэрхэн эрсдэлгүй авч гарах вэ гэдэгт бид одоо тархиа гашилгах учиртай. Гуравдагч хөрш орнуудтай байгуулах томхон хэлэлцээр, хамтарсан албан мэдээ, хамтарсан мэдэгдэл, тунхаглал гэх мэт баримт бичгийг хоёр хөршдөө урьдчилан танилцуулж ярьж тайлбарлаж байсан ч болохгүй гэх газаргүй. Гуравдагч хөршийн бодлого, түншлэлийн харилцаа, зөвлөлдөх уулзалтын механизмууд нь хоёр хөрш орны эрх ашгийг хөндөөгүй, тэдний эсрэг чиглээгүй гэдгийг бид ухуулан таниулах, ил тод мэдээлэхээ зогсоож болохгүй. 

“Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” хэмээн Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тов тодорхой заасан. Хэнтэй ч муудалцах шаардлагагүй, муудалцсан талуудын аль ч талд нь гарахгүй гэсэн санаа бус уу? Нээлттэй гэлээ. Нээлттэй гэдэг нь манай үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөөгүй бол хэнтэй ч харилцаж хамтран ажиллана, манай хаалга тэдний өмнө нээлттэй байна гэсэн утга бус уу? Олон тулгууруудыг дээр улс улсаар бүр нэр заачихсан. Түншлэлийн харилцааныхаа түүхийг эргээд үзчих. 

 

Эх сурвалж: нийтлэлч Баярхүү (baabar.mn)

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419