Далай бүхий дагавар гариг
“Reuters” агентлагийн мэдээлснээр эрдэмтэн саяхан далай байж болохуйц нэгэн гариг илрүүлсэн гэжээ. “Ceres” гэж нэрлэдэг уг гариг нь Ангараг болон Бархасбадь гаригийн бүс хооронд байрладаг хамгийн том дагавар гариг бөгөөд үүний хуурай гадаргуу доор нь их хэмжээний давстай ус бүхий далайтай байж болзошгүй гэж тооцоолж байгаа юм. Хэрэв эрдэмтдийн зөв бол уг гариг нь хүн төрөлхтний хувьд амьдрал үүсгэж болох боломж юм.
Уг судалгаа нь даваа гаригт нийтлэгдсэн бөгөөд 2018 онд дэлхийтэй ойролцоо өнгөрөх үед нь авсан НАСА-гийн дагавар гаригуудын судалгааны мэдээллүүдэд үндэслэж хийжээ. Уг мэдээллийн ачаар өмнө нь гүйцэд судлагдаж байгаагүй “Ceres” гаригийг илүү дэлгэрэнгүй судалж уг гариг дээр идэвхтэй галт уул байдаг зэргийг баталгаажуулсан байна.
Уг гариг нь 950 км орчим диаметртэй ажээ. Үүнээс гаригийн умард хэсэгт байрлах 100 орчим км үргэлжлэх хэсэгт нь 22 сая жилийн өмнө бүрэлдсэн давсархаг шингэн тогтоц байж болохыг олж мэдсэн байна. Уг шингэн нь гаригийн гадаргуугаас 40 орчим км-ын гүнд байх бөгөөд галт уулын нөлөөгөөр дээш түрэгдэн гадарга дээр гарч ирдэг байж магадгүй тухай үзээд байгаа юм.
Бид бүхэн усыг амьдрал тэтгэгч чандмань эрдэнэ гэж үздэг. Тийм ч учраас эрдэмтэд “Ceres” гаригт амьдрал бүрэлдэн тогтох боломжтой эсэхийг мэдэхийг тун их хүсэж эхэлсэн ажээ.
Эх сурвалж: Reuters