Путин коронавирусын вакциныг хэрэглэж эхлэх зөвшөөрөл өгсөн гэв
ОХУ коронавирусын вакцин бүтээж дууссан гэдгээ албан ёсоор зарлалаа. Үүнтэй нь зэрэгцэн ДЭМБ болон олон улс орнууд эмийн туршилтыг гүйцэд хийсэн эсэх дээр эргэлзэж буйгаа мэдэгдээд байгаа юм.
Харин үүний дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод байрлах Гамалеяа Институтийн бүтээсэн уг вакциныг шалгаж үзсэн бөгөөд бүтээгдэхүүн аюулгүй, мөн үр дүнтэй үйлчилж цаашид удаан хугацааны дархлаа үүсгэж байсан тухай албан ёсоор мэдэгдсэн байна.
Путин хэлэхдээ уг вакциныг өөрийн биеэр туршиж үзсэн бөгөөд охидынх нь нэг нь вакцин тариулсан өдрөө 38 градус хүрч бага зэрэг халуурсан ч маргааш өдрөөс нь эргэн 37 градус болж хэвийн хэмжээндээ орсон. Ямар нэгэн гаж нөлөө, аюул илрээгүй хэмээн өнөө өглөө чуулганы хуралдаандаа орохоос өмнө мэдэгдсэн байна.
ОХУ-ын дэд сайдын орлогч Татьяна Голикова: Бид эрүүл мэндийн ажилчид болон албан хаагчдын энэ наймдугаар сард багтааж вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Цаашид бүх нийтийг вакцинжуулах ажлыг ирэх оны эхээр хийнэ гэж мэдэгдсэн байна.
Орос улс коронавирусын вакциныг зохион бүтээсэн анхдагч улс болохын тулд 1957 онд сансрын хөлөг хөөргөж байсан үйл явдалтай ижлээр маш их хөрөнгө, хүч хаяж ажилласан юм.
Зохион бүтээгдээд буй уг вакцин нь ердийн ханиад үүсгэдэг аденовирусийн дасан зохицох чадвар бүхий омгийг ашигладаг бөгөөд одоохондоо олон улсын судлаачдын багаас аюулгүй байдал болон үзүүлэх үр дүнгийн талаарх нотолгоо гараагүй байгаа юм. Уг вакциныг туршиж үзэх эмнэлзүйн туршилтын зөвшөөрөл төлөвлөж байснаас хэдэн сарын өмнө ирсэн нь тун ч хачирхалтай хэрэг юм.
Эх сурвалж: Independent