Бидний хувьд төгс хамтрагч гэж ямар ойлголт вэ?
Эрдэмтдийн тодорхойлсноор бид амьдралын хамтрагчаа тэдний болон өөрсдийн онцлог чанар хэр тохирч буйгаар нь сонгодог гэнэ. Хэрэв зарим нь найрсаг байдлыг хайдаг, тийм хэн нэгэн чухал бол, өөр нэгэнд эр зориг эсвэл хоёулаа чухал байх нь ч бий. Тэгвэл тийм л хамтрагчийг хайх хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй юу?
Гэвч энэ төрлийн таамаглалыг баталсан судалгаанууд ихэвчлэн алдаатай бөгөөд нэг мэдлэгийг олон янзаар тайлбарласан байх нь тун олон. 2016 онд Зүүн Английн их сургууль болон Амстердамын их сургуулиудын судалгаагаар бид өөрсөдтэйгөө оюуны төвшин ижил, генетикийн хувьд төстэй хүмүүсийг сонгодог гэх үр дүн гарчээ. Мөн Шотланд дахь Гэгээн Андревсийн их сургуулиас гаргасан нийтлэлд бидний хувьд төгс бие галбир ямар байх талаарх ойлголт маш зөрүүтэй байдаг талаар тайлбарлажээ. Гадаад үзэмж хүмүүсийн бодсон шиг тийм ч чухал биш байна.
Саяхныг хүртэл бидний бодол санаа ямар хүнийг өөрийн төгс хамтрагчаа болно гэж үздэг, ямар зан чанаруудад анхаарал хандуулдаг болох учрыг тайлбарлахад хүндрэлтэй байсан. Калифорнийн их сургуулийн баг хамт олон хүмүүсийн бусдыг үнэлдэг үнэлэмжийг нь авч үзэв. Тэд өөрсдийн хувилбараар сонжоо бүтээсэн ба тус сонжоогоор хүмүүс хамтрагчаасаа хайдаг хамгийн чухал чанар бүрийг нээн илрүүлсэн бөгөөд өөрийнх нь авиртай харьцуулдаг байна. Судалгаанд оролцогчдоос хамгийн үнэлдэг 3 чанарыг асуусан ба ямар төрлийн хүнд татагддаг болохыг нь тодруулжээ. Уг судалгаанд оролцсон 700 гаруй хүн хошин шогийн мэдрэмж, сониуч байдал болон гадна гоо үзэмж хэмээн хариулсан бөгөөд бүгд хоорондоо адил төстэй хариултыг өгсөн илүү сонирхол татаж байв.
Судлаачид өөр нэгэн туршилтыг явуулсан нь өөрийн нэрлэсэн чанарууд хамтрагчдад нь байгаа эсэхийг олж тогтоох байлаа. Энэ зан чанарын төлөв байдал болон нэрлэсэн төлөв байдал хоёрын уялдаа холбоо туршилтад оролцсон хүмүүсээс хамааралгүй байв.
Туршилтын үр дүнд бидний өөрсдийн бүтээсэн төгс хамтрагчийн дүр зураг бодит амьдрал дээр биднийг хамтрагчаа сонгоход маш бага нөлөө үзүүлдэг хэмээн дүгнэжээ. Харин эерэг талуудыг нь тодотгон хүлээн зөвшөөрсөн байх магадлал байдаг ажээ. Тийм ч учраас уг судалгааг хийсэн эрдэмтэд: Хүнийг зан чанар, байгаа байдал зэргээр нь нэг бүрчлэн шинжих нь утгагүй хэрэг. Тийм хамтрагчийг олно гэдэг ч бас цагийн гарз. Угаас тийм хамтрагчийг оллоо гээд та өөрөө сонирхоно гэсэн үг биш. Тийм учраас зүгээр л сонирхол татаж буй хүнтэйгээ уулзаж, цагийг өнгөрөөгөөд үз. Өөртөө хэт өндөр зорилго тавьж, ийм л төгс хамтрагчтай болно гэж хүлээх нь цагийн гарз гэнэ шүү.
Эх сурвалж: Science Daily