Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Саяхан Питтсбургийн их сургуулийн судалгааны баг автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийж эхэлсэн ажээ. Гэхдээ судалгааны үр дүнг хүлээх шаардлагагүйгээр хар ухаанаар бодоод үзэхэд маш эерэг, ашигтай үр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой биз.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд харааны бэрхшээлтэй, сонсгол, хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлтэй гээд ямар ч байж болно. Ийм тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох нь тун ч хүндрэлтэй байдаг гэдгийг бид бүгд мэддэг билээ. Тэргэнцэртэй иргэд олон нийтийн тээвэрт үйлчлүүлэх нь манай орны хувьд тун ч хүндрэлтэй хэвээр байсаар байгаа билээ.
Нөгөө талаар зах зээл бага учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүтээгдсэн тээврийн хэрэгсэл, хувийн хэрэглээнд ашиглах машин тэрэг тун цөөхөн дээр илүү өндөр үнэтэй байдаг. Тийм ч учраас гарцаагүй олон нийтийн тээвэрт, хэцүү хэдий ч дасан зохицож үйлчлүүлэхээс өөр аргагүй болдог.
Хэрэв автомат жолоодлоготой машин үүссэн тохиолдолд энэ бүх асуудал шийдэгдэх боломж маш их болж ирэх хандлага ажиглагдаж байгаа юм. Учир нь хувийн хэрэглээнд ашиглах тохиолдолд автомат жолоодлоготой машин таныг заавал хүрдэн дээр сууж, өөрөө жолоодох шаардлагагүй байсан ч хүссэн газарт тань хүргэнэ. Мөн түүнчлэн зөвхөн танд зориулсан загвар бүхий байх боломжтой нь тун ч давуу тал юм. Тэргэнцэртэй иргэдэд арын хаалга сөхөгдөж, тэргэнцэртэй шууд суух боломж бүхий жижиг загварууд тохирох бол бусад төрлийн бэрхшээлд тохирсон загвар дизайн бүрийг бүтээх боломжтой юм.
Энэ мэт давуу талтай байдлыг тоочвол маш олон бий юм.
Эх сурвалж: Forbes