БНХАУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэхийг оролдож байна
Цагаан Ордны Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Роберт О’Брайн 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн аюулгүй байдлын тал дээр өндөршүүлсэн бэлэн байдалд ажиллах тухайгаа өнгөрсөн ням гаригт мэдээллээ.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт хийсэн Үндэсний Тагнуулын Газрын даргын мэдэгдлийг иш татаж, илүү дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд Хятад улсын нөлөөлөх оролдлогоос сэргийлэх нь бидний нэн тэргүүнд хийх ажлуудын нэг гэж мэдэгдсэн юм. О’Брайн: Хятад улс нөлөөллийнхөө цар хүрээг улам нэмсээр байгаа. Өмнө нь их бага хэмжээгээр ийм үйлдлүүд ажиглагддаг байсан. Гэхдээ худалдааны болон технологийн өрсөлдөөн болон сүүлийн үеийн байдал нь Хятад улсад манай улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гарцаагүй байдлыг үүсгэж байж болох юм. Өмнө нь бас Орос улсаас ардчилсан намын төлөөлөгч Жо Байдены санал хураалтад эсрэг байдлаар нөлөөлхийг оролдож байсан зэргийг ч дурдсан юм.
CBS телевизд өгсөн ярилцлагадаа О’Брайн: Тэд ерөнхийлөгчийн сонгуулийг ялагдуулахыг хүсэж байгаа. Оросууд, Хятадууд, Иранууд ч гэсэн. Тэдэнд кибер дайралт хийх чадавхи, хүчин чадал, нөөц бололцоо байгаа гэж мэдэгдсэн юм.
Харин нөгөө талаар Хятад улс үүнийг цаг ямагт эсэргүүцдэг билээ. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Генг Шуанг: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бол тэдний дотоод хэргийн асуудал. Бид энэ бүхэнд нь нөлөөлөх ямар ч бодолгүй байгаа гэжээ.
О’Брайнын мэдээлснээр Хятадуудтай холбоо бүхий хэд хэдэн хакерууд Төрийн Нарийн бичгийн даргыг албан вебсайтруу нэвтрэхийг оролдсон бөгөөд уг вебсайт нь тухай хотын иргэдийн мэдээлэл болон бусад сонгуултай холбоотой мэлээнүүд агуулагддаг ажээ. Тийм ч учраас чөлөөт, ардчилсан сонгууль явуулахын тулд аюулгүй байдлыг маш сайн хамгаалах хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters