Иран улс хүн дээр коронавирусын вакцин туршина
Саяхан Тегеранаас хийсэн мэдэгдэлд Иран улс ирэх хоёр долоо хоногийн хугацаанд багтаж коронавирусын вакцины туршилтыг хүн дээр хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Өнгөрсөн ням гаригт Иран улсын Эрүүн Мэндийн яамны хэвлэл мэдээлэл хариуцсан төлөөлөгч Сима Садат Лари сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ Covid-19 вакцины эхний шатыг ойрын хугацаанд багтааж эхлүүлнэ. Ирэх хоёр долоо хоногт багтан туршилтыг явуулж эхлэхээр төлөвлөсөн байгаа гэж мэдэгдсэн юм.
Учир нь Иран улс нь халдвар авсан болон нас барсан иргэдийн тоогоор дэлхий хэмжээнд хамгийн өндөр буй улс орнуудын нэг юм. ЭМЯ-наас өгсөн мэдэгдлээр одоогийн байдлаар 326,712 хүн халдвар авч 18,400 орчим хүн амь насаа алдсан гэдэг тоо баримттай байгаа юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр уг тоон үзүүлэлтүүд хоёр дахин их байгаа гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжаас BBC агентлагт илгээсэн байсан билээ.
Иран улсын ЭМЯ-ны өгч буй мэдээллээр өчигдрийн байдлаар нэмж 163 хүн нас барснаар нас барагсдын тоо 18,427 болоод байна. Тийм ч учраас Иран улсын эрх баригчдаас яаралтай арга хэмжээ авч, вакцин болон эмчилгээг олох нь улс орны аюулгүй байдлын асуудал болоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters