Сансар судлаач Алберто Кабаллерогийн дэвшүүлсэн хүн зорчих хөлгөөр сансрын гүнээр аялах санааг танилцуулж байна.
2015 онд, Гаригийн нийгэмлэг шинжлэх ухааны ашгийн бус байгуулга нь нарны гэрлээр өөрийгөө залдаг бяцхан хиймэл дагуул “LightSail” нь туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна. 2019 онд “LightSail 2” нэртэйгээр дахин нэг амжилттай туршилтын нислэгээ үйлджээ. Энэхүү хиймэл дагуул нь нарны гэрлийн даралтыг ашиглан нисдэг ба гэрлийн даралт нь өөрөө асар бага хэмжээний буюу нэг метр кв. Хэмжээнд 1,400 ватт байдаг. Энэ шалтгаанаас үүдэн Solar One хөлгийн санаа гарж ирсэн ба, нарны гэрлээс хамаагүй илүү хүчтэй лазерын системийг ашиглан хүн зорчих хөлгөө хөдөлгөх санааг дэвшүүлжээ.
"Харвах од"
Тэрбумтан, бизнес эрхлэгч Юүри Миллерийн санхүүжүүлсэн, цоо шинэ технологийг хослуулсан шинжлэх ухааны төсөл нь лазерын туяагаар хөдөлж онолын хувьд гэрлийн хурдны 20% хувьд хүрэх чадалтай сансрын хөлөг бүтээснээ 2016 онд зарлажээ. Харвах од нэртэй төсөл нь 2036 он гэхэд бодит биеллээ олох боломжтой. Төслийн санаа нь сансарлуу гэрлээр хөдөлдөг 1,000 нано хэмжээтэй хөлөг нисгэж, дэлхийгээс 100 гига-ватт хүчтэй лазерын туяагаар буудаж хурдасгах юм. Тэрхүү нано хэмжээт хөлгүүд бидэнд хамгийн ойр орших амьдрах боломжтой гараг болох Проксима Би-рүү (Proxima B) явж зураг авна.
Асуудал нь гэрлээр хөдлөгч хөдөлгүүрийн хэмжээ нь 4 харьцах нь 4 метр. Энэ нь хүн нисэх хөлгийн хувьд тохиромжгүй тул Харвах од төсөл нь хүнгүй хөлгийн хувьд хамгийн боломжит санаа болж байна.
Хоёр минутын турш нэг грамм масстай хөлөг лазераар түлхэгдэхэд нийт 500 Ньютон хүч авах ба дэлхийн тат хүчнээс 50,000 дахин их хурдатгалтай болох болно. Ийм хурдатгалтай ямар ч хөлөгт хүн тэсэж чадахгүй. Хүний тэсэж чадсан хамгийн өндөр хурдатгал бол татах хүчнээс 46 дахин их хэмжээний байсан юм.
"Solar One"
Ийм учир Solar One-ийн нарны хөдөлгүүр харьцангуй том буюу 1,600 х 1,600 метр хэмжээтэй байх болно. Ингэснээр өндөр хурдатгалтай байсан ч хөлөг дотор үйлчлэх татах хүчний хэмжээ хөлгийн гишүүд зорчиж чадах хэмжээнд байлгах боломжтой. Solar One нь анхны сансар огторгуй хооронд хооронд аялахад тохиромжтой хөлөг болж өгч байгаа. Өөр аргууд болох цөмийн урвал, эсрэг биетийн хөдөлгүүр гэх санаанууд мэдээж танилцуулагдсан ч бүтээхэд их хэмжээний энерги, хөрөнгө, цаг хугацаа шаардагдах юм. Харин "Solar One"-ийн технологи аль хэдийн туршигдсан, бүтээх бүрэн боломжтой. Лазерын туяа болон гэрэл ашигладгаараа энэ нь өөрөө шинэ төрлийн сансрын пуужингийн хөдөлгүүр болж өгч байна.
Гэрлийн хөдөлгүүрт хөлөг Дэлхийн орбит дээр байрлах 150 тера-ватт хүчин чадалтай лазераар хүчээ авах ба, харин энэ лазер гаргагч төхөөрөмжийг жижигхэн цөмийн урвалтай юм уу, эсрэг биетийн хөдөлгүүрээр ажиллуулна. Лазерын системээс гарч буй туяаг оптик ашиглан хугалах, ойлгож болох ба ингэснээр сансрын хөлгийн байрлалыг өөрчлөх боломжтой. Зуун тонн масстай дөрвөн хөлгийн гишүүнтэй байх хөлөг 1,600 х 1,600 метр гэрлийн хөдөлгүүрээр хөдөлнө. Эхний зуун өдрийн туршид нэг g (дэлхийн татах хүч) хурдаар хурдалж чадах юм бол онолын хувьд гэрлийн хурдны 30% хувьд хүрэх боломжтой. Өндөр энергитэй лазерын туяа сансрын хөлөгт хэдэн зуун мянган Ньютон хүчний түлхэлт өгөх болно. Хурдаа хасахын тулд сансрын хөлгийн урд талд мөн лазер туяагаар буудагч хөдөлгүүр суурилуулсан байх ба эсрэг чиглэлд гэрэл ялгаруулснаар авсан байгаа хурдыг саармагжуулна. Энэ гэрлийн систем мөн цөмийн урвал юм уу эсрэг биетийн хөдөлгүүрээр ажиллана.
Хөлгийн гишүүдэд гарч болох саатал
Гэрлийн хурдны 30% гэдэг бол өөрөө асар хурдан хөдөлж байгаа гэсэн үг. Энэ хурдаар бидэнтэй хамгийн ойрхон байгаа нарны аймаг руу 16 жилийн дотор очих боломжтой. Энэ хугацаа мэдээж хөлгийн гишүүдэд хэцүү байх болно. Хүний сансарт байсан хамгийн урт хугацаа бол одоогоор 437 өдөр байна. Татах хүчгүй орчинд хүний бие үүнээс удаан байвал ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй. Олон улсын сансрын станцад байгаа гишүүд өдөрт дунджаар хоёр цаг дасгал хөдөлгөөн хийх ёстой. "Solar One" -д байх гишүүдийн хувьд энэ хугацаа илүү урт байж болно.
Solar One -г барих болон түүгээр зорчихын тулд гарах сорилтууд их байх болно. Хамгийн гол бэрхшээл бол сансрын хөлгийг тогтмол өндөр энергийн лазераар хангаж чадах төхөөрөмжийг бүтээх. Өөр нэгэн сорилт нь хөлөг дээр байрлах хурд сааруулах хөдөлгүүрийн овор хэмжээг багасгах. Ингэснээр аяллын явцад учирч болох сансрын чулуулгийн хөдөлгүүрт учруулж болох гэмтлийг багасгана. Хэрэв гэмтэл гарвал хөлгийн гишүүдийн хувьд асар хохиролтой байна. Үүнээс өөрөөр хоёрдогч хөдөлгүүр байж болох ч энэ нь ослоос бүрэн сэргийлж чадна гэсэн үг биш юм. Тиймээс учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд солирын хэлтэрхий илрүүлэх радар ашиглан мөргөлдөх аюулаас замаа өөрчлөн сэргийлж болно.
Эх сурвалж: Forbes