АНУ-д 100,000 орчим хүүхэд коронавирусын халдвар авчээ
АНУ ихэнх мужууд хичээл, сургуулийн үйл ажиллагааг нээж, хэвийн байдлаар хичээл сургууль үргэлжлэхээр болоод байсан билээ. Гэтэл Америкийн Хүүхдийн эмч нарын академиас нэгэн шинжилгээний үр дүн ирүүлсэн нь олон хүний санааг зовоогоод байна. Учир нь хичээлийн жилийн бэлтгэл болгон олон хүүхдүүдээс шинжилгээ авсан бөгөөд долдугаар сарын 16-аас 30-ны хооронд хийгдсэн шинжилгээгээр нийт 97,000 хүүхдүүд эерэг гарчээ.
Ингэснээр одоогийн байдлаар АНУ-д 5 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 162,000 орчим иргэн нас барсан гэдэг тоо баримттай байгаа билээ. Эдгээр халдварлагчдын 340,000 мянга нь бага насны хүүхдүүд юм.
Вандербилт Их сургуулийн доктор Тина Хартерт: Бид энэ мэдээлэл дээр сайтар ажиллаж, цаашид яах эсэхээ яаралтай шийдэх хэрэгтэй. Учир нь ихэнх сургуулиуд энэ сард хичээл нь орж эхэлнэ. Зөвхөн 7-р сарын сүүлийн хагаст авсан шинжилгээгээр 100,000 хүүхэд халдвар авсан нь тогтоогдсон учраас бид цаашид аюулгүй байдал, халдвар тархахгүй нөхцөлийг бодолцож ажиллах хэрэгтэй гэжээ.
Калифорни муж улсын Лос Анжелес болон Сан Диего зэрэг хотуудад ойролцоогоор 720,000 орчим сурагчид байдаг бөгөөд эдгээр хотууд нь аюулгүй байдлын улмаас зайны сургалт явуулахаар шийдээд байгаа ажээ.
Харин Нью Йорк хотын хувьд энэ намраас хичээл сургууль эргэн хэвийн байдалдаа орно гэж шийдсэн билээ. Хотын захирагч Билл де Бласио энэ бүхнийг дэмжиж, эргэж хэвийн байдалд нь оруулах байр суурьтай байгаа гэв. Гэсэн хэдий ч энэ нь албадлагын чанартай биш бөгөөд хүүхдүүдээ сургуульд нь явуулах, эсвэл зайнаас сургах эсэхийг эцэг эх нь шийдэж болно гэнэ. Тийм учраас хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ сургуульд нь бүртгүүлж, сургалтын барилыг нь сонгох хэрэгтэй гэнэ.
Харин ихэнх их сургуулиудын хувьд сургуулийн кэмпд оюутнуудыг тусгаарлах байдалтай байлгах бөгөөд, амны хаалтыг тогтмол хэрэглэхийг зааварлаж байгаа юм. мөн түүнчлэн амралтын өдрүүдээр гэртээ харих эсвэл эмнэлгийн үйлчилгээ зэргийг авч болох ч үдэшлэг, цэнгээн зэрэг бусад төрлийн арга хэмжээнүүдийг нь хорьсон байна.
Эх сурвалж: Daily Mail