Хятад, Орос "санхүүгийн түншүүд" болохын тулд ам.долларын хэрэглээг халж байна
Хоёр хөршийн хоорондын худалдаан дахь америк долларын хэрэглээ анх удаа 50 хувиас доошилжээ.
ОХУ болон БНХАУ нь өөрсдийн ам.доллараас хараат байдлыг багасгахын тулд хамтран ажиллаж байгаа явдлыг шинжээчид ирээдүйн "санхүүгийн түншүүд" бий болох эхлэл гэж үзэж байна.
2020 оны эхний улиралд хоёр орны хоорондын худалдаан дахь ам.долларын эзлэх хувь түүхэнд анх удаа 50 хувьд хүрээгүйг ОХУ-ын төв банк болон Холбооны гаалийн албаны сүүлд гаргасан тайлангаас харж болно.
Тодруулбал, хоёр хөршийн хийсэн худалдааны гэрээний ердөө 46 хувьд ам.доллар хэрэглэгдсэн байна. Харин евро 30 хувийг, юань болон рубль нийлээд 24 хувийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь тус бүртээ дээд амжилт тогтоожээ. Харьцуулахад 2015 онд хоёр талт худалдааны нийт 90 хувьд нь доллараар шилжүүлэг хийж байжээ.
Ийнхүү Орос, Хятадын "долларгүйжих" арга хэмжээ нь цаашдаа хоёр орны хоорондох санхүүгийн албан бус түншлэлд хүргэж магадгүйг ОХУ-ын шинжлэх ухааны академийн дорно дахин судлалын хүрээлэнгийн тэргүүн Алексей Маслов өгүүлсэн байна.
Эх сурвалж: Nikkei Asian Review