Их Британид цар тахал эрчимжиж эхэлсний дараа 1 сая гаруй хүн тамхинаас гарчээ
Их Британид коронавирус тархаж эхэлснээс хойш нэг сая гаруй иргэн тамхинаас татгалзаад байгаа нь "Action on Smoking and Health" ашгийн бус байгууллагын судалгаанаас харагджээ.
Судалгаанд оролцсон иргэдийн бараг тал хувь нь (41 хувь) цар тахлын үед эрүүл мэнддээ анхаарал хандуулах онцгой шаардлагын улмаас тамхинаас гарснаа дурдсан байна. COVID-19 нь хамгийн эхэнд амьсгалын замын тогтолцоонд нөлөөлж, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдгийг дагуулдаг нь үүнтэй холбоотой. Тамхи татдаг хүмүүст эдгээр шинж тэмдгүүд хоёр дахин хүчтэй илэрдэг аж.
Сонирхолтой нь вируст хамгийн өртөмтгий бүлэг болох дунд болон ахмад настнуудын тамхинаас гарах сэдэл залуучуудынхаас нэлээн бага байгаа нь судалгаанд харагдсан байна.
Эх сурвалж: Business Insider