Каннабис муу зуршлыг арилгадаг байж болзошгүй
Канад улс каннабис буюу марихуанын хэрэглээг хуулийн дагуу зөвшөөрдөг билээ. Энэ ч үүднээсээ судлаачид одоо хэр нь каннабисийн сөрөг болон эерэг бүх талыг судалсаар байгаа. Харин саяхан сүүлийн 2 жилийн турш үргэлжилж байгаа нэгэн судалгаа эцсийн шатандаа орсон байна.
Судлаачид гудамжинд санаандгүй байдлаар таарсан 20 оос 30 орчим насны 56 оролцогчид дээр судалгаа хийжээ. Тэдгээр нь бүгд каннабисын хэрэглэгчид байв.
Судалгаанаас үзэхэд оролцогчид бусад төрлийн илүү хорт зуршлуудаас татгалзахын тулд каннабисыг хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч байгаа гэжээ. Эдгээр нь ихэвчлэн тамхи, архи, опиод болон геройн мөн зарим төрлийн синтетик гаралтай мансуурах бодисууд байв.
Оролцогчид каннабисыг тогтмол хэрэглэж эхэлснээр илүү эрүүл байгаагаа мэдэрч, тайвширч бусад төрлийн хорт зуршлыг орхиж чадсан байна. Тэд зөвхөн каннабис хэрэглэж бусад төрлийн бодис хэрэглэхээ больж эхэлсэн үедээ илүү эрүүл болж, сэтгэцийн хувьд эрүүл, тогтвортой болсон бөгөөд мансуурах бодисоос хамааралтай байхаа больжээ.
Каннабисыг хүлээн зөвшөөрсөн орнууд ихэвчлэн сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр зэрэг томоохон хотын иргэдэд тогтмол нүүрлэдэг сэтгэцийн асуудлуудыг эмчилэхийн тулд эмчилгээний журмаар олгодог билээ.
Эх сурвалж: Forbes