Пентагон Арктикт ноёрхлоо тогтооно
Наймдугаар сарын эхээр Пентагоноос Цагаан ордонд хойд туулийн нарийвчилсан газрын зураг болон шинээр “US” мөс зүсэгч бүтээх зургийн хамт хүргүүлсэн байна. Үүнийг цагаан ордноос бүс нутагтаа цэргийн хүчний хувьд давуу талтай болох үүднээс Арктикт ноёрхлоо тогтоох ажиллагааны эхлэл гэж үзэж болох юм.
Өнгөрсөн зургадугаар сард АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-н Үндэсний сонирхолд нийцүүлж Хойд болон Өмнөд туйлд өөрсдийн хүрээлэл ноёрхлоо тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн сэтгүүлж Жак Бейририйн тэмдэглэлд Америк улс мөс хагалагч бүтээснийхээ дараа 60 хоногт хойд болон өмнөд туйл дахь Америкийн нөлөөллийг нэмэгдүүлэх тал дээр уг санамж бичигт тэмдэглэсэн байсан гэнэ.
Уг төсөлд АНУ хоёр мөс зүсэгч үйлдвэрлэж, хойд болон өмнөд туйл руу илгээх бөгөөд тэндээ боомт барих гэнэ. Уг боомтыг 2029 он хүртэл өөрийн холбоотнууддаа зээлийн хэлбэрээр ашиглуулах ажээ. Учир нь Орос болон Хятад улс хүчирхэгжихийн хэрээр АНУ-д цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулах боломж хомстож байгаа учир үйл ажиллагаагаа хойд туйл руу чиглүүлэх бодлоготой байгаа ажээ. Тийм ч учраас шаардлагатай үед материал болон бусад зүйлсийн хангамж тээвэрлэхийн тулд Америк улс шинэ мөс зүсэгч хөлөг онгоц болон боомт байгуулах ажээ.
Эх сурвалж: Fishki