Европ АНУ-аас харилцаагаа таслахаар зэхэж байна
Сүүлийн үед олон улсын хэмжээнд АНУ, БНХАУ хооронд технологийн хүйтэн дайн, Ойрх дорнодын тэмцэл зэрэг нэлээд хурцадмал асуудлууд үүсээд байгаа билээ. Үүний нэгэн адилаар Европын холбоо цэрэг зэвсэглэлийн хувьд Америкаас салан тусгаарлаж, бие даах бодлого баримталж байгаа бөгөөд Вашингтон энэ асуудлыг шийдэхийг оролдсоор байгаа билээ.
Хэд хоногийн өмнө Германы “Welt am Sonntag” сонинд нэгэн материал хэвлүүлсэн бөгөөд үүнд Герман болон Францын цэргийн зориулалттай зэвсэглэл үйлдвэрлэдэг компаниуд Америкийн технологийг хэрэглэхээ больсон тухай мэдээлсэн байв.
Үүнээс урган гарсан нэг асуудал нь Европын холбоо АНУ-с хамааралгүй, бие даасан байдлаар цэргийн зэвсэг үйлдвэрлэх гэж байгаа нь цаашдаа Европын холбоо АНУ-гаас харилцаагаа таслах байдал болох эсэх дээр маргалдаж эхэлсэн юм. Уг компаниуд үүнийгээ шинэ үеийн тулааны зэвсэглэл бэлдэх гэдэг нэрийдлээр хаацайлж байгаа аж. Учир нь АНУ-ын технологиор үйлдвэрлэсэн зэвсгийн удирдах эрхийг эзэмшдэг нь Европын холбооны бодлогод нөлөөлсөн байж болох юм.
Ийм ч учраас Европын холбоо зэвсэглэлийн бодлогын хүрээнд илүү чөлөөтэй шийдвэр гаргахын тулд ийм үр дүнд хүрсэн байж болох юм. Мөн хэд хэдэн удаагийн чуулга уулзалт дээр Европын холбоо цэрэг зэвсгийн хүрээнд АНУ-тай хамтран ажиллах саналд нь татгалзаад байгаа юм.
Харин нөгөө талаар АНУ хүчирхэг хамтрагч, санхүүгийн харилцагчаа алдах эрсдэлтэй байгаа тул үүнийг зайлшгүй эсэргүүцэх нь тодорхой биз.
Эх сурвалж: Fishki.net