Нас хүйс харгалзахгүй хүн бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл
Нас хүйс харгалзахгүй хүн бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл хуваалцая.
Ялангуяа залуучууд сайн уншаасай. Өөрөө өвдөж зовж үзсэн болохоор хүн бүхнийг уншиж ойлгож муу зуршил буруу хооллолтоос яг одоо бага багаар татгалзахыг хүсч байна. Хэрэв та
– Өөх тостой шарсан хуурсан бэлэн хоносон хоол иддэг бол
– Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол
– Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм.
Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм шүү. 20 настай архи тамхины буруу зуршилгүй хэрнээ хурц үрэвсэл гэж оноштой эмч нар их гайхаж байсан шүү. Тэгсэн хооллолттой холбоотой болж таарсан. Сүүлийн үед залуужаад байгаа өвчин. Бидний эргэн тойронд ямар их хоол биш хор байдаг юм бэ. Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ зүгээр мөртлөө өвдөөд байна гэж их асууж байна. Үүнд би нь эмч биш ч өөрийнхөө уншсан зүйлийнхээ хүрээнд хариу өгье.
Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй. Нойр булчирхайн гол шинжилгээ болох амилаза, липаза гэсэн хоёр шинжилгээгээр тодорхойлдог ч, энэ нь зөвхөн 2-хон тохиолдолд муу гарна.
1. Яг хурц үрэвсэл илрээд, 24-48 цагийн дотор шинжилгээ өгвөл,
2. Хорт хавдар болоод найдваргүй болсон үед нойр булчирхайг жинхэнэ утгаар оношлоно. Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болно доо.
Японы зурагтаар үзэж байлаа. ОНОШЛОХОД ХАМГИЙН ХЭЦҮҮ ЯМАР ӨВЧИН БЭ? гэсэн асуултанд японы эмч нар нэгэн зэрэг НОЙР БУЛЧИРХАЙ гэж хариулж байсан. 4 жилийн өмнө л японы нэгэн хотын эмч нар “ЭХО-оор нойр булчирхайн голоор гүйх гол судас эрүүл үеийнхээс илүү өргөссөн байдаг юм байна” гэж 10 000 хүний зургийг харьцуулж байж дүгнэлт хийсэн шүү. Үүгээр анх удаа жирийн эхо-оор харж болoх нь, бас эрт үед нь оношлож болох нь гэж таамаг дүгнэлт хийсэн дээ. Ингэж таамаг дэвшүүлээд, харин японд л байх нарийн MRI мэтийн нарийн шинжилгээ хийж баталгаажуулдаг.
Энэ дүгнэлтийн дагуу, монголд сайн гээд байгаа эмч нар нойр булчирхайг таамаглаж оношлоод байна уу даа гэж боддог. Тэрнээс биш, мундагтаа оношлоогүй байхаа. Дэлхийд хүртэл энэ өвчнийг эрт үед нь ОНОШЛОЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ өвчин шүү дээ. Хүмүүс нойр булчирхайн үрэвслээ эдгээсэн гэж яриад байгаа. Үнэндээ, НОЙР БУЛЧИРХАЙН ХУРЦ ҮРЭВСЛИЙН ҮЕД нь ӨВЧНӨӨ НАМ ДАРСАН юм шүү дээ. Яагаад гэвэл , хурц үрэвслийн үед үрэвссэн нойр булчирхайн хэсэг сэргэж, эдгэдэг учраас тэр. Харин архаг болон хавдар болсон тохиолдолд нойр булчирхайн үхэжсэн хэсэг бараг эргэж сэргэдэггүй, үлдсэн жаахан эрүүл хэсгээс нь өөх тос, нүүрс усаа задлах ферментээ ялгаруулах болохоор, үхэх хүртлээ хоолны дэглэм барихаас өөр аргагүй. Тийм болохоор “Барын зулзагыг бага дээр нь.”
Нойр булчирхайн архаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь
~ АЮУЛХАЙ ОРЧИМ ӨВДӨХ БА ТЭР НЬ НУРУУ РУУГАА НЭВТ ХАТГАЖ БАЙГАА МЭТ өвдөхөөс гадна
~ ЭВГҮЙ ХООЛ ИДСЭН ҮЕД ШУУД ГҮЙЛГЭНЭ.
~ Бас ӨТГӨН ТОСЛОГ харагдаад байвал, нилээн хүндэрч байгаагийн шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед өтгөн тослог гарч ирдэг.
~ Бас цагаан идээ, өөхтэй тостой хоол гэх мэт, идэхэд, гүйлгэж байвал тэр мөн.
Гүйлгэх үед бүсэлхийгээр өвддөг ч, хавдар буюу нилээн хүндэрсэн үедээ, энэ бүсэлхийн өвдөлт байхгүй болно гэж байгаа. Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ?
– Архи их уудаг хүн
– Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн
– Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт иддэг хүн гэх мэт
Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй. Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид. Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа. Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй.
ЖИЧ: Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно шүү.
Эх сурвалж: Фэйсбүүк