Мексик улс бага насны хүүхдэд түргэн хоол худалдаалахыг хориглолоо
Мексик улсын Оахака муж таргалалт болон чихрийн шижин өвчинтэй тэмцэхийн тулд бага насны хүүхдэд түргэн хоол болон чихэрлэг ундааг зарахыг хориглолоо. Учир нь Оахака муж нь бага насны хүүхдийн хэт таргалалт, жингийн илүүдлийн тоон үзүүлэлтээр дэлхийд дээгүүр бичигддэг мужуудын нэг юм.
Уг хуулийг зөрчсөн худалдааны байгууллагуудыг өндөр мөнгөн дүнгээр торгох бөгөөд бизнесийг нь хаах, худалдаа хийх эрхийг нь цуцлах зэрэг арга хэмжээ авна гэнэ. Хэрэв уг үйлдлээ давтан гаргавал шоронд хорих хүртэл арга хэмжээ авах ажээ. Уг асуудал нь дан ганц таргалалт гэхээсээ гадна коронавирусын нөлөөллөөс бас болсон ажээ. Учир нь Мексик улсад 50,000 иргэн уг өвчний улмаас амь насаа алдаад байгаа бөгөөд АНУ болон Бразилын дараа гуравдугаарт бичигдэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар таргалалттай, жингийн илүүдэлтэй байх нь биеийн байдлыг муудуулж, вирусийн нөлөөлөлд тэсвэргүй болгодог гэнэ.
1996 оны байдлаар Мексик улсад нийт иргэдийн 20 хувь орчим нь жингийн илүүдэлтэй байсан бол энэ жилийн байдлаар уг тоо 73 хүрээд байна. Учир нь Мексик улсын иргэдийн өдөр тутамдаа ууж хэрэглэдэг хийжүүлсэн ундааны хэмжээ дэлхийн бусад орны дундажтай харьцуулахад хамаагүй өндөр байгаа юм.
Уг хуулийн төслийг засгийн газар дуу нэгтэйгээр алга нижигнүүлэн дэмжсэн бол харин гудамж талбай, худалдааны газрын эзэд үүнийг эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм. Харин уг төслийг санаачлагч Магали Лопез Домингез: Ингэлээ гээд худалдааны хувь буурчихгүй. Та нар хүссэнээ зарж болно. Зөвхөн хуульд заасан зүйлсийг хүүхдэд зарахгүй байхад л болно гэжээ.
Эх сурвалж: BBC