Агаар дахь тоос эх дэлхийд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг
Эксетер их сургуулийн судлаачид, эрдэмтнүүдийн баг агаарт буй тоосонцрын орон нь эх дэлхий дээр амьдрал оршин байх орчин, нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж мэдэгдэв. Судалгааны баг агаар мандалд буй тоос, тоосонцрууд нь манай дэлхийг амьдрал оршин тогтнох боломжтой гариг болгосон гэж үзэж байгаа юм. Тэд саяхан “Nature Communications” сэтгүүлд хэвлэсэн нийтлэлдээ агаар мандалд буй тоосжилт маш чухал гурван нөлөө үзүүлдэг тухай тэмдэглэсэн байв.
Эксетер их сургуулийн сургалтын албаны дарга, доктор, профессор Иан Бутли: Ангараг гараг болон дэлхийд байх шороон шуурга нь гадаргын хүйтэн, дулааныг тогтворжуулж байх үүрэгтэй, ерөнхийдөө хүйтэн байдлыг үүсгэх нөлөө нь илүү байдаг. Харин бусад гариг эрхсүүд үүнээс тун ялгаатай байдаг. Учир нь нарны тусгалаас болоод бидний эх гаригийн нэг талд өдөр, нөгөө талд шөнө болж байдаг. Харин нар тусч буй хэсэгт агаар мандалд байх тоосонцрууд нь гэрлийн нөлөөг багасгаж илүү хүйтэн болгож өгдөг нь цаг уур, дулааны хэмийг хэт их болголгүй амьдрал оршин байхад тохиромжтой болгож өгч байгаа юм.
Судалгааны багийн олж мэдсэнээр сарнаас дэлхийн гадаргуу хооронд байрлах тоосонцрууд нь нар тусаж буй хэсэгт дулааныг багасгаж, эсрэгээрээ нар тусаагүй хэсэгт дулаан байлгах үүргийг гүйцэтгэдэг байна. Энэ судалгааны үр дүнгээс үзэхэд бид агаарын орон зайд байрлах метан, озоны давхаргыг судалдагтай нэгэн ижлээр амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэгч гэдэг утгаар нь авч үзэж, улам их судлах хэрэгтэй болж байгаа юм.
Мөн түүнчлэн судалгааны баг дэлхийн агаар мандалд байдаг эрдэслэг тоосонцрыг ашиглаж өөр гариг дээр амьдрал үүсгэх боломжтой ч гэж үзээд байгаа юм.
Эх сурвалж: Innovation News