Бейрутыг дэлбэлсэн аммонийн нитрат
Саяхан Ливан улсын Бейрут хотноо болсон их тэсрэлт нь 2750 тонн аммонийн нитратаас болж үүссэн гэдэг нь ил болсон. Гэхдээ тэсрэлт үүсэх гол хүчин зүйл нь юу байсан бэ? Өмнө нь ижил төрлийн тэсрэлт болж байсан болов уу?
Аммонийн нитрат(NH4NO3) нь өргөн хэрэглээнд байдаг газар тариалангийн бордоонд ашиглагддаг бөгөөд өөрөө тэсрэх, шатах боломжгүй юм. Нөгөө талаар уг бодисын тэсрэх чадвар өндөртэй хэдий ч хадгалалтын горим алдаагүй тохиолдолд аюултай биш. Хамгийн сонирхолтой нь ийм хэмжээний тэсрэлт буруу хадгалалт болон ил задгай гал алдсанаас болоод үүсэх боломжтой юм, яг ийм зүйл л Бейрут хотноо ийм тохиолдлоос үүссэн гэж тайлбарлаж байгаа.
“CNN” болон бусад баттай эх сурвалжийн мэдээлснээр 2013 онд Орос улсад харьяалалтай хөлөг онгоцоор Оросын нэгэн бизнесмен 2750 тонн аммонийн нитратыг Гүрж улсаас Африкруу тээвэрлэж байсан бөгөөд хөлөг онгоц эвдэрсний улмаас засвар хийгдэх хэрэгтэй болж ойролцоо байсан Бейрутын боомтод зогссон байна. Бизнесмен хөлөг онгоцны тээвэр болон бүтээгдэхүүн худалдан авагчид зэрэгт их хэмжээний алдагдалд олон хөлөг онгоцны төлбөрөө төлж чадаагүйн улмаас Ливаны албан тушаалтнууд хөлөг онгоцыг журамлаж, ачааны хамт түр хорьсон байна.
Хөлөг онгоцыг журамлах явцдаа дээрх ачаа болох аммонийн нитратыг аюулгүй байдлыг бодолцолгүй энгийн агуулахад хадгалсан бөгөөд тэнд бусад төрлийн шатамхай бодисууд ч хадгалагдаж байсан байх магадлалтай гэнэ. Үүнээс 7 жилийн дараа уг агуулахад засвар хийх шаардлагатай болсон бөгөөд гагнуурын ажил хийж явсан этгээдүүд нөхцөл байдал, аюулын төвшинг мэдээгүйн улмаас гал алдсан байна. Улмаас уг галын хүч даамжирч явсаар агуулахад байсан их хэмжээний нитрат дэлбэрчээ.
Өмнө дурдаж байсан шиг аммонийн нитрат нь өөрөө шатах боломжгүй бөгөөд хүчилтөрөгчийн агууламжтай учир, гаднын нөлөөллөөр шатах, тэсрэх боломжтой юм. Бейрут хотод болсон тэсрэлт нь ийм тохиолдлын анхных биш бөгөөд өмнө нь 1916 онд Фавершам хотод (Одоогийн Их Британи улсын Кент хот) 700 тонн аммонийн нитратыг тэсэлгээний бодистой хадгалснаас болж үүссэн ажээ. Гэхдээ энэ төрлийн хамгийн хүчтэй тэсрэлт нь 1921 онд Герман болж байсан байна. Энэ нь 12,000 тонн химийн бүтээгдэхүүний буруу хадгалалтаас болсон бөгөөд үүний 4500 тонн нь аммонийн нитрат байсан юм. Тэсрэлтийн хүч нь 5 килотонн хүрсэн бөгөөд олон өдөр үргэлжилсэн гал түймрийн үндэс болсон юм.
Бейрут дахь тэсрэлтийг олон улсын мэргэжилтнүүд гаднын халдлага гэх мэт бусад онолоос илүүтэй хадгалалт, хамгаалалтын горим алдагдсанаас үүссэн гэж үзээд байна.
Эх сурвалж: CNN