2019 он эрчим хүчний технологийн дэвшлийн хувьд ололттой жил байв. Харин одоо үүсэж буй дараагийн асуулт нь бидний одоо хэрэглэж буй “lithium-ion” баттерэйтэй өрсөлдөх, дараагийн бүтээл юу вэ? Өнөөдрийн байдлаар өрсөлдөгчгүй хэвээр байгаа технологийг цаашид ямар шинэ нээлт давж гарах бол?
Үүнд хэд хэдэн боломжит өрсөлдөгчид бий болох гэж байна. “Lithium-ion” батарей дэлхийн зах зээлийн нийлүүлэлтийн 60 хувийг дангаар эзэгнэдэг, өрсөлдөгчгүй технологи хэдий ч шинэ үеийн инновацийн нээлтүүд илүү ашигтай, илүү өндөр чанартай байх нь дамжиггүй биз. Бидэнд шинэ сонголт, шинэ өрсөлдөх чадвар, шинэ бүтээл хэрэгцээтэй болоод байгаа хэд хэдэн шалтгаан байна. Эдгээр нь хэдий “lithium-ion” баттерэй нь үнийн хувьд харьцангуй боломжын хэдий ч бидэнд илүү хүчин чадалтай, илүү дэвшилтэт технологиуд хэрэгцээтэй болоод байна. Учир нь эрчим хүчний ирээдүйн хөгжил нь сэргээгдэх эрчим хүчрүү чиглэх бөгөөд, үүний тулд нар болон бусад эх үүсвэрээс өдрийн турш хураасан эрчим хүчээ хадгалж, шөнө нь эргүүлэн хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм.
“lithium-ion” батарейг хийхийн тулд кобальт ашигладаг учир илүү байгал орчинд аюул багатай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ ч үүсээд байна. Мөн түүнчлэн уг батарей нь шатамхай, галын аюултай учир илүү аюул багатай байлгах ч хэрэгцээ үүснэ. Хамгийн сул тал нь хэрэглээний давтамжаас шалтгаалж түргэн муудаж, чанараа алддаг бөгөөд, ингэснээр хаягдлыг нь шийдэх ч асуудал үүснэ.
Энэ бүхнийг шийдэж болох, өрсөлдөх чадвар, боломж бүхий байгаль орчинд ээлтэй, ашиг өндөртэй, эдийн засгийн хувьд ашигтай байж болохуйц шинэ нээлтүүд эдгээрийн сайн муу талыг судалж үзье.
- Устөрөгч
Устөрөгчийн цахилгаан, эрчим хүч хадгалах технологи одоо ч гэсэн маргаантай байгаа сэдвүүдийн нэг. Ерөнхийдөө ус төрөгчийн бүрдэл бүхий том хэмжээний эрчим хүч хадгалах систем байгуулахын тулд зөвхөн газрын гүнд, давслаг давхаргад байгуулах шаардлагатай болдог, энэ нь байршлын хувьд хязгаарлагдмал байдалд оруулаад байгаа юм.
Хадгалалтын сул талтайгаас гадна өөр хоёр сул тал байгаа нь үр ашигтай байдал болон нүүрстөрөгч ялгаруулдаг явдал юм. Ашиглалтын явцад эрчим хүчээ алдах нь илүү их байхаас гадна одоогийн ашигладаг ихэнх устөрөгчийн чулуужсан түлшнээс гаргаж авдаг юм. Энэ нь илүү ногоон ирээдүй, байгаль орчинд ээлтэй байх тал дээр зөрчил үүсгэдэг. Энэ нь цаашид байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлээгүй тохиолдолд зохимжгүй мэт санагдаж байна.
- Кинетик
Уг төсөл нь кинетик болон татах хүч дээр үндэслэсэн аргачлал юм. Үүнийг бүтээхийн тулд барилгын өндөр хүчин чадал бүхий кран ашиглаж бас маш олон том хэмжээний аварга цементэн хавтангуудыг байрлуулж, кран болон кабелын тусламжтай хавтангуудыг зөөх хэрэгтэй болдог. Хүчин чадлын хувьд өндөр хэдий ч байрлуулах боломж бага болон хэтэрхий их зардал ордог нь бас л сул тал болох юм. Уг технологийн давуу тал нь бусад технологийг бодвол удаан хугацааны туршид ашиглаж болох бөгөөд, байгаль орчинд хор хөнөөл бага, мөн эрчим хүчээ алдах нь бага ажээ.
- Шингэн батарей
Шингэн батарей нь 1980-д оноос үүсэлтэй билээ. Уг аргачлал нь шингэн электродуудыг цэнэглэх замаар ашигладаг арга юм. Үүний хамгийн онцлог тал нь хүчин чадал болон эрчим хүчийг нэмэхийн тулд зөвхөн илүү том хэмжээний хадгалах сав байхад л хангалттай. Сул талаас нь үзэхэд шингэн батарейг хийхийн тулд “Vanadium” ашигладаг. Энэ нь бас чамлахааргүй үнэтэй материал хэдий ч зарим үйлдвэрлэгчид 20 жил бүтээгдэхүүнээр хангах гэрээ хийсэн тохиолдолд зээлийн нөхцөл санал болгож байгаа юм. Гэсэн хэдий ч уг бүтээгдэхүүн нь өртгийн хувьд “lithium-ion” баттерэйнээс хамаагүй өндөр хэдий ч бусад сайн талаараа ч давуу юм.
Эдгээр гурван технологи нь зөвхөн одоогийн байдлаар олон нийтэд мэдэгдээд байгаа хэлбэрүүд бөгөөд цаашид олон өөр төрлийн инноваци, нээлтүүд үүснэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Forbes