Хиймэл оюун ухаан хүмүүсийн дотно харилцаа, аз жаргалын нууцыг тайллаа
Бид хэн нэгэнтэй хайр сэтгэлийн дотно харилцаанд орох үед, юу биднийг аз жаргалтай болгодог вэ? Энэ асуулт магадгүй хосууд бүрийн хувьд өөр өөр, хариулахад хүндрэлтэй байж болох юм. Гэхдээ Үндэсний Шинжлэх Ухааны Академийн багийнхны судалгаа үүнд хиймэл оюуны тусламжтай хариулт олохыг зорьжээ.
Үүнээс өмнө нэг удаа мөн туршиж үзэж байсан бөгөөд тэр үед мэдээллийн санд оруулах мэдээлэл хомс байсан ажээ. Харин энэ удаад тэд 11,000 хосын мэдээллийг 43 хэсэгт багцлан оруулсан бөгөөд мөн түүнчлэн уг хиймэл оюун нь өөрөө суралцах чадвартай ажээ. Уг төхөөрөмж нь бүхий л мэдээлэл дээр үндэслэн цаашид өөрөө дүгнэлт хийж, үүнээсээ суралцаж өмнөх үеийн мэдээлэл дутмаг байсан асуудлыг давж гарсан байна.
Судлаачид аз жаргалтай мэдрэмж төрүүлж болох маш олон салбар дээр төвлөрч, нарийвчлан шалгасан байна. Жишээ нь сэтгэл санааны байдал, улс төрийн үзэл, гэр бүлийн түүх, хүмүүжил гэх зэргээр хоорондын тохирох хамаарал зэргээр нь харьцуулан судалсан ажээ.
Энэ бүхний үндсэн дээр дараах хэдэн асуудлууд хосуудын дийлэнх олонхыг аз жаргалтай болгодог гэсэн судалгаа гарчээ.
Нэгт бэлгийн дур хүсэл, сэтгэл ханамжийн байдал. Мэдээж бидний биедээ хүргэх хэрэгцээ, стресс зэрэг маш олон сөрөг зүйлсийн эмчилгээ болж байдаг бэлгийн харилцаа нь хосуудын хайраа илэрхийлэх чухал аргын нэг билээ. Тийм ч учраас бэлгийн харилцаа нийцтэй, сэтгэл ханамжтай байх нь хосуудыг жаргалтай болгодог ажээ.
Хоёрт хамтрагчдаа итгэлтэй байх. Хамтрагч нь өөрийг нь хуурахгүй гэдэгт итгэлтэй, сэтгэл амар байдал нь хосуудыг илүү жаргалтай болгодог гэнэ.
Гурав. Маргалддаггүй байх. Маргалдахаас илүүтэй хүлээцтэйгээр ярилцаж, нэг нэгнээ ойлгож байх нь хосуудыг аз жаргалтай байлгах бас нэгэн зүйл гэнэ.
Мэдээж энэ бүхэн тооцоолж гаргаснаар туршилтад орсон хосуудын олонхын шийдвэртэй шууд хамааралтай тиймээс зарим хосууд үүнээс өөр ч байх талтай. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд эдгээр нийцтэй байдал үүссэн цагт хосууд аз жаргалтай байдаг гэнэ.
Эх сурвалж: Forbes