ТикТок Америкт заналхийлэл болж буй нь нууц биш
БНХАУ улсын “ByteDance” компанийн бүтээл болох ТикТок нь энэ зуны хамгийн сүр дуулиан бүхий мэдээнүүдийн нэг болоод байгаа. Тэд хэдэн сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятад улсын засгийн газарт өгч байж болзошгүй юм. Мэдээж хариуцаж буй компани үүнийг эсэргүүцэж байгаа, гэсэн хэдий ч энэ нь Вашингтон санаа зовох ёстой асуудлуудын нэг мөнөөс мөн. Тийм ч учраас “Microsoft” компани худалдаж авах шийдэл гаргаж байгааг миний хувьд дэмжиж байна.
Уг санаачлалыг АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп гаргаж, “Microsoft” компанийн удирдлагуудтай уулзсаныхаа дараа үүрэг даалгавар өгсөн. Тэд тикток-г худалдаж авахын тулд 50 тэрбум ам.доллар санал болгосон. Ийм үнийг хэдхэн жилийн өмнө төсөөлж ч чадахааргүй байсан шүү дээ. Гэхдээ мэдээж энэ нь улс орны нууцлал, хувийн мэдээлэл, аюулгүй байдалтай харьцуулахад тийм ч өндөр үнэ биш.
Хятад улс маш олон хэрэглэгчтэй, мөн оюуны бүтээл үйлдвэрлэх өндөр чадамжтай улс. Би тэднийг технологийн хувьд тэргүүлэх зэргийн өрсөлдөх чадамжтай мөн эдийн засгийн хувьд ч дэлхийд хоёрт орохоор том гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэдэнд “Tencent” компанийн удирддаг тэрбум орчим хэрэглэгчтэй “WeChat” байна, тэд бол “WhatsApp” –н гол өрсөлдөгч. Энэ ч байдлаараа бид тэднийг нэг талдаа өрсөлдөгч гэдэг байдлаар нь хүлээж авч хандах нь зүйн хэрэг. Хамгийн гол асуудал нь БНХАУ-н тогтолцоо бөгөөд тэд дотоодын компаниуддаа нөлөөлөх боломжтой, тэднийг ашиглаж хэрэглэгчдийн мэдээлэл авах боломж нь маш өргөн юм.
Нөгөө талаар Хятад улс дэлхийд тэргүүлэх тэрбумтнуудын тоогоор АНУ-н дараа хоёрдугаарт ордог. Энэ байдлаараа тэдэнд улсын хэмжээнд технологи хөгжүүлэх санхүүгийн боломж бололцоо ч байгаа.
Бид үүнээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж үүнийг жагсаавал маш урт жагсаалт үүснэ. Гэхдээ энэ бүхнээс хамгийн эхэнд бид өөрсдийн гэсэн үндэсний, дотооддоо чиглэсэн инновацийн нээлт боломж үүсгэж, шинэ үеийн боловсролтой болох хэрэгтэй. Ингэж байж бид Хятад улстай ирээдүйд өрсөлдөгч болж чадна. Үгүй бол тикток бол Хятад улсаас үүссэн маш олон технологийн дэвшлийн зөвхөн нэг нь шүү дээ. Цаашид ийм байдлаар өөр хэдэн салбарын ийм бүтээл гарахыг бид тооцоолж чадахгүй юм. Тиймээс өөрсдөө түрүүлж бүтээж, түрүүлж боловсорч байж л өрсөлдөж чадна.
Эх сурвалж: Forbes (Ph.D Расселл Фланнери)