Тахлын үеийн дурлал
Хамтрагч нартаа өөрийн мэдрэмж, сэтгэлээ хэрхэн илэрхийлэх, өөрсдийн хайртай хүмүүсийнхээ алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх зэргийг бусдад ойлгуулсаар би ихэвчлэн чимээгүй хүний дүрд тоглодог. Өөр бусдад хэрхэн цааш шийдвэр гарган урагшлах талаар өөрийн бодлыг тулгахыг хүсдэггүй тул асуудалтай цөөнгүй тулгардаг. Мөн харилцааны түүх, мэдрэмж, нюанс хоромхон зуурын стрессээс болон сүйрэх магадлалтай. Би тэдний түүхийг мэдэхгүй, тэдний нүдээр хорвоог хараагүй учир надад зөв санагдаж буй зүйл тэр харилцааг гэмтээж ч болзошгүй. Тиймээс чадахаараа тэднийг сонсож, өөрт хамгийн зөв санагдсан арга замаар сэтгэл зүйн ээдрээтэй байдлаа даван туулахыг санал болгоно.
Гэвч тахлаас хойш миний өвчтөнүүд өөрсдийн харилцааны төлөвийг үймүүлэх сонирхолгүй санагдана. Юу ч болж байсан тогтвортой байдлыг хүсэж байгаа нь өөр зүйлс тэдний мэдлээс хэтэрсэн мэт. Нэг нь “Энэ нөхцөл байдалд шинэ найз охин хайх л дутна даа” хэмээн ёжилсон. Хэдий тэдний хайр гал цогоо алдсан ч, харилцаагаа үргэлжлүүлэхээс л тав тухыг мэдэрдэг гэсэн дүгнэлтэд хүрэв. “Ядаж л миний хажууд байж байна. Надад санаа тавьдгийг нь мэднэ. Хэцүү үед...”. Бодлоо гүйцээж чадалгүй төгсгөсөн тэр өгүүлбэр хосыг холбох яг тэр айдсыг мэдрүүлмээр. Одоохондоо, магадгүй тогтвортой ирээдүйн төлөө.
Хүмүүс харилцаа нь сонирхолгүй, өөрт нь өег мэдрэмжийг төрүүлэхгүй байсан ч ядаж л санаа тавих хүнтэй гэдэг бодлоороо өөрсдийгөө тайтгаруулан азтайд тооцно. Хүн бүр хөл хорионд орж, шинэ хүрээлэл үүсгэх боломж хомс энэ цагт хайр сэтгэлийн харилцаа өөрсдийн ухаанаа алдахгүй байх чухал зүйлүүдийн нэг болж байна. Нэг өвчтөн маань “Бид ихэвчлэн утсаар л ярьдаг. Гэхдээ ярилцдаг.” гэж хэлсэн. Өөр ажил хэргийн холбоотой дуудлагууд хийдэг. “Бид өдөр бүр яг л адилхан зүйлсийн талаар ярилцдаг. Гэхдээ бие биенээ мэддэг болохоор зүгээр ээ.”
Би хосоо олж чадаагүй хэдэн үйлчлүүлэгчийнхээ талаар л харин санаа зовж байна. Тэд болздог сайт-руу ороод нэг өдрийн болзоо, ганц шөнийн явдалтай учраад шийдвэрээ гаргаад сурчихсан. Тэд ихэвчлэн дараагийн хүнтэйгээ уулзахаар шийддэг. Хүйс харгалзахгүй урт хугацааны харилцаанаас айж байгаагаа илэрхийлнэ. Харин одоо тэгэх боломжгүй болчихлоо(Нэг нь тахал тэдний энэ амьдралын хэв маягийг новш болгосон гэж хэлсэн). Цахим харилцаа өвчний үед ихсэж, хүн бүр гэртээ бүгж байгаа ч, танихгүй хүнтэй 2 метрээс илүү ойртож, маскгүй уулзахаас айж байх үед хэрхэн амьд харилцааг үүсгэх билээ?
Бэлгийн хавьтлыг эс тооцсон ч, сэтгэл зүйн ойр дотно байдал үүсэхийн тулд хүрэлцэх гэх мэтээр биеэрээ халамжаа илэрхийлэх үйл явц зайлшгүй тохиолдоно. Бидний ихэнх нь үүнийг бодож саналгүй үйлддэг. Сэтгэлийг догдлуулах нэгнээс холдуулах энэ нөхцөл байдал дуусгавар болж, хамгаалалт, шалгалтгүй, “хаалтгүй” урьдны тэр нөхцөл байдалруу буцахыг хэн хүнгүй л хүсэж байна. Гэвч энэ бүгд одоо боломжтой гэж үү?
Боломжтой. Бараг л. Гэвч илүү шинэлэг санаа, уран сэтгэмжээс өөр, харин болзож, дотносоход шинэ дүрэм үүсгэх хэрэгтэй ч байж магадгүй.
40 настай салсан эр Грег сүүлийн 2 жилийн турш нэгэн бүсгүйтэй болзож байна. Ихэвчлэн цахимаар эмэгтэйчүүдтэй танилцан, хэдэн цахим шуудан солилцоод, утсаар ганц хоёр ярьж, харилцааны уур амьсгал таалагдвал болзоо товлодог ажээ. Бэлгийн хамтрагчийн жагсаалт гаргахаас илүүтэй жинхэнэ харилцааг хүсэж байгаагаа ч хэлсэн. “Гэхдээ би тэдэнтэй унтаагүй л бол сэтгэлээ нээн ярилцахад хүндрэлтэй санагддаг.” Төстэй үгсийг зөндөө сонсож байсан ч, эр хүний бардам занг л илтгэдэг гэж боддог байлаа. Гэвч одоо эмэгтэйчүүдийн амнаас ч тиймэрхүү үг унах болж. Зуурдын учралын энэ эрин үед сексээр дамжуулан нүүр хагарч, өөрийн дур булаам байдлын баталгааг хайх арга болжээ. Шинээр хүнтэй танилцах үед өөртөө итгэлтэй байх эх сурвалж юм. Грегийн хэлснээр “Хүмүүст өөрийнхөө тухай, салалтынхаа тухай яримаар байдаг. Гэвч унтаж үзээгүй л бол тэр бүгд хоолойн дээр ирээд л гацчихна.”
Грег хүүхнээр дутагдахгүй ч, ярих сэдэв олдохгүй. Өөрийн ажлын нэг өдрийн талаар ярья гэвч Нью Йорк, Нью Жерси дахь эмч нар дөнгөж үйл ажиллагаагаа эргэн сэргээж байгаа учир ярих сонин байхгүй. Өдрийн төгсгөлд ганц хоёр утсаар ярина. “Би уйтгартай болж байна уу?”
Тиймээс түүнтэй хэрхэн нүүр хагарч болох талаар ярилцаж үзэв. “Эхлээд бие биедээ таалагдах юм бол биечлэн уулзана гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Бие биенээ таалахын тулд багаас нь эхэлж болно шүү дээ.”
Хамт кино үзээд, түүнийхээ талаар ярилцаж болно. "Zoom"-ээр видео дуудлага хийж хамтдаа оройн хоол бэлтгээд, хундага дарстай хамт таалж болно. Хоёр хүний номын клуб байгуулаад уншсан номынхоо талаар хүртэл ярилцаж болно шүү дээ. Хэдий видео дуудлага хийхэд амьд гэхэд хэцүүхэн харилцаа үүсэх ч, бие биендээ боломж олгож болно биз дээ? Таарч тохирч байгаагаа шалгах нь л зорилго учраас нөгөө хүн тань хөгжилтэй юу? Сонирхолтой зан чанартай юу? гээд ямар нэгэн нөхцөл байдал үүсгэн таньж мэдэж болно.
Одоо л тоглоом эхэлж байна. Энэ хүнтэй өөрийгөө таарна гэж үзсэн тохиолдолд 2 метрийн зайтай, амны хаалттайгаа хамт алхаад үз. Гараа угаасан бол хөтлөлцөхөд асуудал байхгүй. Сайхан байвал дахиад хамт цагийг өнгөрүүл. Шинжилгээ өгөөд хоёул сөрөг гарвал өөрөөсөө энэ эрсдэлийг үүрэх нь зөв шийдвэр эсэхийг асуу. Боломжуудыг шинжил.
Тахалтай ертөнцөд тавтай морил. Бид амьд харилцааны хамгийн суурь дүрмүүдээс нь эхлээд шинэчилж байна. Өөрсдийн мэднэ гэж бодсон зүйлсээ дахин шинээр сурах шаардлагатай боллоо.
Сэтгэл судлаач: Ахрон Фриедберг /Ph.D/