Лондоны эргэдэг цамхгаас том хэмжээтэй солир дэлхийтэй ойр зөрнө
Хойд Америкийн сансар судлалын хүрээлэнгээс нэгэн мэдэгдэл гаргасан нь ирэх амралтын өдрүүдээр дэлхийтэй маш ойролцоо хоёр биет зөрж өнгөрнө гэж мэдэгдсэн юм.
Уг солируудыг аюул учруулж болох ангилалд авч үзэж байгаа хэдий ч шууд үзүүлэх нөлөө бага байна гэж тооцоолж байгаа юм. Гэсэн хэдий ч олон одон орон судлаачид үүнийг аюулгүй гэж үзэж байгаа бөгөөд шалтгаан нь "2016 DY30" болон "2020 ME3" солируудыг НАСА-аас дэлхийд ойр зөрнө гэж мэдэгдэж байсан хэдий тийм ч ойрхон зайд өнгөрөөгүй учир одоо өнгөрөх "2020 ND" солирч тэдний адил тийм ойрхон өнгөрөхгүй гэж үзэж байгаа юм. Тэдний хамгийн ойртох зай нь дэлхийгээс сар хүртэлх хэмжээтэй ижил зайд байрлах гэнэ.
Уг хоёр биетийн том нь 170 метрийн радиустай бөгөөд энэ нь алдарт Лондоны нүд гэж нэрлэгддэг эргэдэг цамхгаас даруй 1.5 дахин том байгаа юм. Гэсэн хэдий ч энэ нь солир гэж хэлэхэд харьцангуй бага жинтэй бөгөөд дэлхийтэй зөрж өнгөрөх үед нь нүдээр үзэх боломжгүй, зөвхөн дуран авайгаар харах боломжтой байгаа гэнэ.
Солирууд дэлхийг өнгөрсний цаашид үргэлжлүүлэн манай нарны аймгаар дайран өнгөрөх ажээ. Гэсэн ч НАСА-аас сануулж байгаа нь ойрын үзэгдэх орчинд дэлхийд аюулгүй зөрсөн хэдий ч цааш явах замдаа бусад гаригтай мөргөлдөх зэргээр ирээдүйд дэлхийд аюул учруулж болохуйц нөхцөл байдалд байгаа учир аюулын зэрэглэл тооцсон гэж мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: Independent