Хятад улс Уйгар охид бүсгүйчүүдтэй хүчээр гэр бүл болох арга хэмжээ авч эхэллээ
Уйгаруудыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Рашан Аббас саяхан нэгэн ярилцлагад өгсөн мэдэгдэлдээ: Хятад улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр олон нийтийг хамарсан хүчирхийлэл явагдаж байна. Учир нь Бээжингийн удирдлагуудаас Хан үндэстний эрчүүдийг Уйгарт бүсгүйчүүдтэй хос болж, гэр бүл болох үүрэг даалгавар өгч байна гэж мэдэгдсэн юм.
Уг даалгаврын гол утга санаа нь эртнээс Хан үндэстнүүдийн хөрш орнуудаа хянах арга болох гэр бүл, ураг төрлийн байдлаа ашиглаж холбоо үүсгэх эртний соёлынх нь нэгэн хэсэг байсан арга юм. Хэрэв олон Хан үндэстэн Уйгаруудтай гэр бүл болбол гэр бүл нь Хятад улсад бүртгэлтэй болох бөгөөд ийм байдлаар дийлэнх Уйгар иргэдийг засгийн газрын хяналтдаа авснаар Уйгарыг хянах боломжтой болох юм.
Бээжингээс өгсөн үүрэг даалгаварт хагас сая гаруй Хан үндэстний эрчүүд, эмэгтэйчүүд оролцох ёстой гэнэ. Ийм нөхцөл байдалд хамгийн хэцүү байдалд орж буй хүмүүс бол Уйгар эмэгтэйчүүд юм.
Аббасын мэдэгдсэнээр Уйгар бүсгүйчүүд хүчирхийллийн өмнөөс өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болчхоод байгаа ажээ. Учир нь эр нөхрүүд, эрэгтэйчүүд нь хүчээр шоронд хоригдож эсвэл албадан хөдөлмөр эрхэлж байгаа тиймээс өөрсдийгөө хамгаалах чадваргүй голчлон охид, эмэгтэйчүүд л байгаа гэсэн юм. Түүний хэлснээр эр нөхрүүдийг нь бөөнөөр хорих газар болон албадан хөдөлмөр эрхлүүлэхээр авч явсны дараагаар бүсгүйчүүдийг Хан эрчүүдтэй хүчээр гэрлүүлж байгаа гэнэ. Цаашид гарах дарамт шахалт, аваал нөхрийг нь хөнөөхөөс айсандаа олон ч Уйгар бүсгүйчүүд уг гэрлэлтийг тулган шаардахад эсэргүүцэж чадахгүй байдалтай байгаа ажээ.
Хэрэв гэрлэхээс татгалзвал түүнийг харгис, бурангуй Исламын шашинтан гэж үзэн гэр бүлээр нь шоронд хорих зэрэг тамлах арга хэмжээ авах учир гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд үлдсэн ганц арга болоод байна гэлээ.
Эх сурвалж: Yahoo news