Хонконгийн их сургуулийн эрдэмтэд үр зулбалтаас сэргийлэх оношлуур бүтээжээ
Доктор, профессор Жаклин Чун-аар удирдуулсан БНХАУ-н Хонконгын их сургуулийн эрдэмтдийн баг “ChromoSeq” нэртэй үр зулбалтаас сэргийлэх оношлуур бүтээжээ. Үр зулбах асуудал нь хосуудын хувьд маш хэцүү, шаналгаатай мэдрэмж, шаналалын нэг билээ. Хэрэв энэ бүхэн дахин тохиолдвол ямар хэцүү байхыг тайлбарлахад ч хэцүү юм.
Дэлхий хэмжээнд үр зулбалт нь нийт жирэмслэлтийн хоёр хувийг эзэлдэг байна. Зарим тохиолдолд уг хүндрэл нь эцэг эхийн генийн асуудал болон нийцгүй байдлаас болдог ажээ. Тийм ч учраас эдгээр эрдэмтдийн баг уг асуудлыг шийдэх үүднээс оношлуур зохион бүтээсэн байна.
Уг оношлуурын гол зорилго нь өмнөх дурдсан эцэг эхийн генийн асуудал болон хоорондын тохирлыг шалгах чадвартай гэнэ. Тиймээс тэд шинэхэн хосуудад хүүхэдтэй болохоос өмнө уг шинжилгээг хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд ингэснээр үр зулбах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байгаа юм.
Тэд оношлуурыг өмнө нь үр зулбаж байсан болон хэвийн олон хосууд дээр хийж үзсэн бөгөөд шинжилгээний үр дүн маш өндөр байсан юм. Мөн тохирох тохирохгүй гэдгээс гадна ямар асуудлаас болж уг бэрхшээл үүсэж байгааг ч тодорхой болгож байсан бөгөөд эмчилгээ хийлгэх боломжтой эсэх нь уг шинжилгээнээс харагдана гэнэ.
Жаклин Чун: Бид ураг тогтохоос өмнө асуудлыг илрүүлж чадсанаар уг асуудалтай генийн өөрчлөлт, эмчилгээг хийх боломжтой. Мөн түүнчлэн гэмтэлтэй хромосомыг эмчилж эрүүл, хэвийн, генийн гаралтай суулгацын эмчилгээ хийж үр зулбалтаас сэргийлэх боломжтой гэсэн байна.
Одоогийн байдлаар уг оношлогооны үнэ нь тодорхой биш байгаа бөгөөд хэдэн мянган Хонконг долларын өртөгтэй байгаа, гэсэн ч тэд цаашид улам хямдруулах боломжтой гэж итгэж байгаа ажээ.
Эх сурвалж: RTHK.hk