Судлаачид цахим сүлжээний хэрэглэгчид худал мэдээнд илүү итгэдэг болохыг баталлаа
Хуурамч мэдээлэл хүн төрөлхтний хувьд маш хор хөнөөлтэй зүйлсийн нэг билээ. Жишээ нь цахим сүлжээгээр тархсан худал мэдээлэлд итгэснээс болож олон иргэд цар тахлын халдвар авсан зэрэг нь уг хуурамч мэдээ ямар их хүч чадалтай болохыг илтгэх мэт.
Саяхан гаргасан судалгаагаар цахим сүлжээний тогтмол хэрэглэгчид худал мэдээлэлд илүү итгэдэг болох нь батлагдсан юм. Мөн түүнчлэн мэдээллийг баттай эх сурвалжаас биш цахим хөтөч, вэбсайтуудаас авах нь худал мэдээллийн золиос болох эрсдэлийг нэмэгдүүжл байгаа юм.
АНУ-д гэхэд коронавирусээр өвчилсөн 150,000 өвчтөний дийлэнх хэсэг нь өвчний тухай мэдээллийг баттай эх сурвалж, эрүүл мэндийн яам, эрх бүхий байгууллагуудаас бус интернетээс авсан гэдэг нь батлагдсан юм.
Та хүнсний ногоо хэрэглэх нь үнэн хэрэгтээ ходоодонд муу. Ямар нэгэн ургамал эсвэл бодистой ус уух нь өөх шатаадаг, би хэрхэн баяжсан бэ зэрэг мэдээллүүдийг тогтмол хардаг байх. Хамгийн харамсалтай нь уг мэдээллийг үзсэ дийлэнх хүмүүс нь итгэж, цөөнгүй хүмүүс туршиж үздэгт байгаа юм. Хамгийн итгэмээргүй хэрэг нь нэгэн инстаграм хэрэглэгч хярзангийн эмчилгээ гэх нэртэй нэгэн заавар бичсэн байсан бөгөөд үүнийг нь маш олон хүн хэрэгжүүлж, ичгэвтэр байдалд орсон юм. Яагаад ичгэвтэр байдалд орсон учрыг танд тайлбарлахад уг эмчилгээний аргачлал нь: “Нартай, дулаахан өдөр, бүтэн нүцгэлж, гадаа нар ил тусах хэсэгт гарж, гэдрэг харж хэвтээд, өгзгөө ярж анусаа нарлуу харуулж шарах хэрэгтэй гэсэн байв.” Ингэснээр бүтэн өдөр наранд байсантай ижил Д амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чадна гэж итгэсэнд гол асуудал байгаа юм. Харамсалтай нь хүний бөгсөн бие нарнаас хамгаалах пигмент багатай учир ингэлээ гээд өгзөгөө наранд түлэхээс илүү ашиг авчрахгүй л болов уу.
Итгэмээргүй хэрэг, гэхдээ ийм төрлийн эмчилгээг, мэргэжлийн эмч бус хүнээс мэдэж авч, үүнийгээ хэрэгжүүлж байгаа нь хэрэглэгчид худалд мэдээлэлд илүү итгэдэгийн баталгаа юм.
Миний ойлгож байгаагаар үнэн хэрэгтээ асуудал цахим хөтөч, цахим орчинд байгаа бус гагцхүү баталгаатай эх сурвалжыг ухамсарлаж, таньж мэдээллийг зөвхөн баталгаатай газраас авах хэрэгтэй юм.
Манай улсад ч бас хамуутай тугал, эмэгтэй хүний төрхтэй уул, газар ус ухаж төнхөчсөнөөс болсон үү, яр гарсан буга гэх мэт интернетээр дүүрэн байдаг засвар бүхий зурагтай мэдээллүүд өчнөөн тарсныг та ч санаж байгаа байх. Хамгийн аймшигтай нь ийм төрлийн мэдээлэл хамгийн их хандалт, хамгийн их сэтгэгдэл авдагт буй юм.
Тиймээс та бүхэн мэдээлэл авахаар бол баталгаатай эх сурвалж сонгож, хэрэв сүүлийн үед мэдээлэл авах гол хэрэгсэл болоод буй Фейсбүүк, Твиттер зэрэг вебсайт, интернет орчноос авах бол баттай эх сурвалж мөн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй юм.