Сураггүй болсон далайчид Номхон далайн жижиг арлаас олджээ
Микронезийн гурван сураггүй алга болсон далайчдыг номхон далайд байрлах нэгэн жижиг арал дээрээс олжээ. Уг далайчид Полуват арлаас Пулап арал хүрэх 42 километрийн аялал хийж явсан бөгөөд замдаа шатахуун дууссаны улмаас завь нь жолоодлогогүй болж осолдсон гэнэ.
Тэднийг ойролцоо байрлах Австрали болон АНУ-н тэнгисийн цэргийн хүчин хайж байсан бөгөөд далайчид арлын элсэн дээр маш томоор “S.O.S” буюу олон улсын дохионы хэлээр тусламж эрсэн байсан нь гярхай нисгэгчдийн нүдэнд өртөж амийг нь аварсан байна. Уг арлаас 190 км-н зайд Австрали болон АНУ-н тэнгисийн цэргийн хүчин байрлаж байжээ.
Нисгэгчид алга болсноос гурван өдрийн дараа олсон бөгөөд мэдээллийнхний хэлснээр биеийн байдал хэвийн байсан гэнэ.
Далайчдын олдсон арал нь ердөө 450 метрийн урт бөгөөд Каролины арлуудад багтдаг, Зүүн Номхон далайд байрладаг байна.
Эх сурвалж: BBC