Эмийн жор олгогч хиймэл оюун ухаан
“GPT-3” буюу хиймэл оюун ухаант төхөөрөмж нь ойрын үед цахим орчинд нэлээд шуугиан тариад байгаа юм. Учир нь уг бүтээл нь вебсайтын загвар гаргаж, энгийн өвчний эмчилгээний жор олгож мөн түүнчлэн олон төрлийн асуултад маш оновчтой хариулт өгч чаддаг байна.
“GPT-3” нь хөгжлийнхөө гуравдугаар шатанд явж байгаа бөгөөд программчлах шаардлагагүй өөрөө суралцах чадвартай болсон юм. Үүний өмнөх 2-р шатны хөгжлийнхөө үед мэргэжилтнүүдийн дунд бүтээл болгож болохгүй гэж хориглогдож байснаараа алдартай. Учир нь тэр үед хүний тайлж уншиж чадахааргүй өвөрмөц хэл үүсгэн, үүгээрээ өөрөө тэмдэглэл үүсгэж байсан билээ. “GPT-2” нь 1.5 тэрбум параметртэй программчлагдаж байсан бол үүний шинэ үе болон “GPT-3” нь 175 тэрбум параметртэй болсон юм. Ингэснээр уг төхөөрөмжийн өөрөө суралцах, мэдээлэл боловсруулах чадвар нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн билээ. Өмнө нь “GPT-2” г аюултай гэж үзэж байхад уг төхөөрөмж дөнгөж 124 сая параметр өгөгдөл ашиглаж байсан билээ.
“GPT-3” нь одоогийн байдлаар сүлжээнд нэвтрээгүй бөгөөд зөвхөн цөөн тооны хүн л нэвтрэх эрхтэй байгаа юм.
Код бичигч Шариф Шахеемийн тусламжтай уг хиймэл оюун веб дизайн гаргаж чаддаг болсон мөн дизайнер Жордан Сингер болон Кингс коллежийн анагаах ухааны салбарын оюутан Касим Муньегийн хамтаар өвчний онош тогтоож, жор бичих чадвартай болсон байна. Мөн түүнчлэн анагаах ухааны асуудлуудад хариулт өгч чаддаг болсон гэнэ.
Уг бүтээлийг өнгөрсөн сард олон нийтэд зарласан хэдий ч хэдийгээр нээлттэйгээр ашиглаж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь хийгдэх шаардлагатай маш олон ажил байгаа бөгөөд цаашид юунд ашиглах хэрэгтэйг нарийн тооцоолоогүй байгаа ажээ.
Эх сурвалж: Independent