Амьдралыг зохицуулагч гол хүчин зүйл
Ажил амьдралдаа бүтээмж багатай, идэвхгүй байх үе бишгүй л гардаг. Энэ бүхэнд нэгэн түгээмэл тайлбар байдаг нь: Өчигдөр шөнө хангалттай нойр авч чадсангүй...
Сэтгэл судлаач нар маш олон хүнд зөвлөдөг зөвлөгөөний нэг нь ажил-хувийн амьдралын харьцааг тэнцвэржүүлж бас хангалттай хэмжээний нойр авдаг байх. Өнөөгийн цаг үе бидэнд завгүй байх нөхцөл байдлыг үүсгэж, нойр багатай явж, сэргэг байхын тулд их хэмжээний кофе уух үе ч элбэг байдаг. Гэхдээ бага нойртой, их ажиллаж явах нь та бүтээмж өндөртэй байна гэсэн үг огтхон ч биш юм. Нойр бол хүний амьдрал, биеийн байдлын тэнцвэрийг хянаж байдаг маш чухал зүйл юм.
Хангалттай хэмжээний нойр авахгүй байх нь маш олон сөрөг үр дүн авч ирдэг бөгөөд харин ч эсрэгээрээ ажил хэргийн хувьд сөрөг үр дүн гаргах нь элбэг. Жишээ нь стрессийг нэмэгдүүлж, зөв оновчтой шийдвэр гаргах чадварыг бууруулдаг. Энэ төрлийн нөлөө нь зөвхөн ажлаар зогсохгүй маш олон төрлийн байдлаар сөрөг үр дүн авч ирдэг. Тиймээс хангалттай нойроо аваагүй үед тааруу шийдвэр гаргах нь элбэг. Мэдээж ихэнх талаараа огцом асуудал үүсгэхээр муу шийдвэр байх нь ховор ч голцуу гүйцэтгэлийн хувьд буруу шийдвэр гаргаж, тухайн асуудалд илүү их цаг зарцуулах нөхцөл үүсгэдэг.
Бид бүхний мэдэхээр мэргэжлийн тамирчин эсвэл тусгай бэлтгэлтэй хүнээс бусад энгийн хүмүүс хоногт зайлшгүй 7-9 цагийг унтаж өнгөрүүлэх шаардлагатай юм. Ингэснээр таны бие шаардлагатай энергиэ хуримтлуулж, маргаашдаа бэлддэг. Маш олон эмч нар, сэтгэл зүйчид нойр бол хоолноос чухал гэдгийг дахин дахин онцолж байна. Тэр ч бүү хэл маш амжилттай яваа бизнес эмэгтэй Арианна Хаффингтон нойрны ач тус болон өдрийн цагаар хоромхон дугхийх нь амжилтын үндэс болсон тухай ном бичсэн байдаг.
Бид байх зайлшгүй авах ёстой 7-9 цагийн нойрыг авч сурахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Хүүхдээ унтуулах цаг нь тодорхой байдагтай ижил өөртөө ч гэсэн заавал унтлагын цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Таныг унтаж байх хугацаанд тархи сэрүүн байх үед авсан хэрэгцээтэй мэдээллүүдээ нягталж, хүлээж авдаг. Мөн түүнчлэн орондоо орж хэвтсэнээс хойших бөх унтах 30-40 минутын хугацааг ч мөн энэ цагтаа тооцож оруулах хэрэгтэй
- Унтахын өмнө толгойд буй бодлуудаа өдрийн тэмдэглэл эсвэл цаасан дээр бичиж үлдээх хэрэгтэй. Ингэснээр юм бодох нь харьцангуй багасаж, унтахад амар болдог.
- Өөртөө унтахад хамгийн тохиромжтой байрлалыг олох. Ихэнх тохиолдолд хүмүүс зүүн тийш харж, эвхэрч унтах хандлага элбэг байдаг
- Нэг ч гэрэл үлдээлгүй бүгдийг нь унтраасан эсэхээ шалгах хэрэгтэй. Тэр бүү хэл гар утасныхаа сануулга, мэдээллүүдийг унтах цагт ирэхгүй байхаар тохируулах хэрэгтэй
- Өдрийн цагаар их хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэснээр бие дэх кортизолыг багасгаж, унтахад хэрэгтэй серотонин ялгаруулдаг. Ихэнх тохиолдолд дасгал хөдөлгөөн хийх нь нойрыг нэмэгдүүлдэг байна
Сайхан амраарай