"НАСА" Марс ровероо Ангараг гараг руу амьдрал олохоор илгээлээ.
Хойд Америкийн сансар судлалын хүрээлэнгийн "Perseverance" робот Марс гараг дээр амьдрал байсан эсэхийг судлахаар дэлхийгээс хөөрлөө. Нэг тонн жинтэй, 6 дугуйт өөрөө явагч хөлөг нь Флорида мужаас Атлас гэх нэртэй пуужингаар дараа жилийн 2-р сар гэхэд Ангараг гарагийн тойрог зам дээр очихоор ниссэн юм.
Газардсан үедээ НАСА-гийн робот гадаргаас чулуулаг хөрсний дээж авч, энэ арван жилдээ багтааж дэлхийрүү явуулахад бэлэн болгож үлдээнэ. "Perseverance" бол Ангараг гарагруу сүүлийн 11 өдрийн дотор хийгдэж буй гурав дахь даалгавар юм. Өмнөх долоо хоногт Арабын нэгдсэн улс болон Хятад улс тус тус өөрсдийн пуужингаа илгээсэн билээ.
Хөөрөх үйл ажиллагаа "Cape Canaveral" агаарын хүчний баазад болсон ба манай цагаар оройн 11:50 үед нисжээ.
Коронавирус цар тахал дэгдэх үед НАСА энэ даалгаврыг товлосон цагтаа амжуулахыг нэн тэргүүний зорилтоо болгож энэ хэсэгт ажиллах тусгай багт бүх боломж эх сурвалжаа олгожээ.
"Би худлаа хэлэхгүй ээ. Энэ бүхэн маш хүнд байсан. Гэхдээ манай багийнхан амжилттай хийж дуусгасанд бид бүхэн үнэхээр их бахархаж байгаа. Тиймээс энэ болж байгаа бүхэн сэтгэл үнэхээр догдлуулсан зүйл." гэж НАСА гийн удирдах албаны Жим Бридэнстайне сурвалжлагч нарт өгсөн мэдэгдэлдээ хэлжээ.
"Perseverance"-ийг 40 км өргөнтэй, Экваторын бүсийн ойролцоо байдаг Жезеро Хавтан дээр буулгахаар төлөвлөж байна. Хиймэл дагуулын зураг, дүн шинжилгээгээр бол энэ газар хэдэн тэрбүм жилийн өмнө нуур байсан гэж дүгнээд байгаа.
Эрдэмтэд хэлэхдээ энэ хэсэгт байх гадарга нь өмнө нь микробиологийн үйл явц өрнөдөг байсан байх магадлал өндөр байгаа гэж дүгнээд байна. Энэ нь энэ хэсэгт өмнө нь амьд бактери байдаг байсан байх өндөр магадлалтай гэсэн үг. Робот маань тэнд ойролцоогоор нэг Ангарагийн жил байна гэж тооцож байгаа. Энэ нь Дэлхийн хоёр жилтэй тэнцэнэ.
Ягаар эрдэмтдэд Жезеро хавтан сонирхолтой байгаа вэ?
Жезеро гэдэг үг нь "нуур" гэдэг үгнээс гаралтай. Энэ хэсэг нь доошоо 500м гүн галт уулын нүхнээс тогтох ба нэгэн цагт зүүн хэсгийн ханаас гол төв хүртэл их хэмжээний тогтонги ус байсан байна. Жезерод олон төрлийн чулуулгийн эрдэс байдаг. Үүнд шавар, карбонатууд ч мөн байгаа нь хуучин биологийн амьд организм байсан гэх хардалтыг төрүүлдэг. Өмнөх марс роверуудаас ялгаатай нь, энэ робот нь амьдрал байсан эсэхийг тогтоох, олох зорилгоор бүтээгдэж, тоноглогдсон байна. Хэдий баримт оллоо ч гэсэн тэр нь баталгаатай байж чадахгүй учраас дэлхий дээр аваачиж, нарийн судлах шаардлагатай. Ийм ч учир шинэ ровер дээж цуглуулах чадвартай байхаар бүтээгдсэн. Ровер хамгийн сонирхолтой гэж үзсэн дээжүүдээ титанаар хийсэн хоргонд лацдаж олсон газраа үлдээх ба дэлхийгээс өөр нэг робот, пуужин ирж дээжийг буцааж аваачих болно. Дээж буцааж явуулах даалгавар дараачийн 10 жилдээ багтааж эхлэх төлөвлөгөөтэй байна.
"Perseverance" бусад роверуудаас юугаараа ялгаатай вэ?
"Perseverance" нь 2012 онд анх илгээсэн Сониуч ровертой ер нь бол төстэй. Гэсэн ч мэдээж шинэ робот маань өмнөх роботын хийж чадахгүй зүйлсийг хийдэг байхаар тоноглогдсон. Шинэ роверын долоон төрлийн багажууд бүгд нэг бол цоо шинэ төрлийн эсвэл маш дэвшилтэт технологиор хийгдсэн байна. 23 ширхэг дүрс бичлэгийн камер роботыг тойрон байрлах ба мөн дуу бичих чадвартай микрофон суурилуулсан. Эдгээр камер болон микрофоныг Марс дээрх дуу, дүрсийг бичиж авахаар суулгасан. Амьдралын ул мөр олох зориулалттай геологийн багаж хэрэгслээс гадна хүмүүсийн сансрын аялалд чухал хэрэгтэй туршилтын багаж зэвсэг мөн авч явж байгаа. Тэдгээрээс дурдвал, Ангарагын агаар мандалд нисэх зориулалттай нисдэг тэрэг, Ангарагын агаар мандалаас шууд хүчилтөрөгч ялгаруулах чадвартай төхөөрөмж авч явж байгаа ба, тэдгээр төхөөрөмжүүд тухайн орчиндоо хэр ажиллаж чадаж байгаа талаарх дүн шинжилгээ нь цаашид сансрын аялалд чухал ач холбогдолтой байх нь ойлгомжтой юм.
Нисдэг тэрэг нь 1.8 кг жинтэй, дэлхийгээс сийрэг агаар мандалтай гарагт, нисэх боломжтой үгүйг судлан тандах гэсэн цэвэр судалгааны зориулалттай байхаар бүтээгдсэн. Эрдэмтэд 30 хоногийн хугацаатай 5 удаагийн нислэг хийх ба нислэг болгон нь өмнөхөөсөө илүү өндөрт гарах зорилготой байна. "Энэ технологи нь алсдаа хүмүүс өөр гарагт ирлээ гэхэд, очих гэж байгаа газраа урьдчилан тандах, өндөр дүрслэлийн зураг авах шаардлагатай болоход хэрэг болно. Хүмүүс одоогоор агаарын технологийг сансар судлалд ашигладаггүй ч ирээдүйд ашигладах цаг ирнэ" гэж төслийн удирдагч Мими Аунг хэллээ.
Perseverance Ангараг дээр хийгдэх цаашидын зорилгуудад яаж багтаж байгаа вэ?
Хэдий бид баталгаатайамьдралын ул мөр байж болох баримт, чулуу оллоо гэж бодоход энэ нь Ангараг дээр амьдрал байсан үгүйг бүрэн баталж чадахгүй байх болно. Тийм учир дэлхий дээр аваачих шаардлага гарж ирж байгаа. Тэдгээр дээжүүдийг Европын сансрын агентлаг авчирах, мөн түүнээс гадна өөр хоёр шинэ даалгавартайгаар 2026 онд нисэх гэж зориж байна.
"Даалгаварт оролцож байгаа робот болон бусад системүүд бараг Аполлогийн үеийн саран дээр хүн буулгадагтай адил байх болно. Энэ мөн хүмүүсийг Дэлхийгээс Ангараг руу олон хөлөг хөөрч буух даалгаврыг биелүүлэх алхамуудын нэг байна" гэж ЕСА-гийн хүн болон робот судлалын хэлтэсийн дарга Давид Паркер BBC агентлагт хэлжээ. НАСА болон ЕСА энэ бүх даалгавар ойролцоогоор 7 тэрбум ам. доллар байхаар тооцсон байна.
Эх сурвалж: BBC