Хөхний хорт хавдрын төгс оношлуур
Питтсбургийн их сургуулийн судалгааны баг саяхан нэгэн мэдээ гаргасан нь тэд хөхний хорт хавдрыг төгс үр дүнтэй оношилж, зураглал гаргах чадвартай хиймэл оюунд суурилсан төхөөрөмж бүтээсэн гэнэ.
Уг судалгааг удирдсан Анагаах ухааны доктор, профессор, Питтсбургийн их сургуулийн эмгэг судлалын тэнхимийн тэргүүн Ражив Дхир: Хүмүүс хэвийн бус байдал болон өвчлөлийг ялгаж чаддаггүй гэсэн үг биш л дээ. Олон ч эмч нар ажил үүргээ маш сайн гүйцэтгэдэг. Гэхдээ нэг асуудал байдаг нь хүмүүс хиймэл оюун шиг төгс гүйцэтгэлтэй байж чаддаггүй. Зарим тохиолдолд хөхний хорт хавдрын үеийг энгийн нэг өөрчлөлт гэж анзаарах тохиолдол ч байдаг. Харин зөвхөн үүнийг хийхээр бүтээгдсэн төхөөрөмж бол өөр хэрэг. Машин бол ажлыг зөвхөн стандартын дагуу хийж, нарийн шинжилнэ гэжээ.
Хиймэл оюуныг хөхний хорт хавдрыг ялгаж чаддаг болгохын тулд Дхир болон түүний багийнхан нэг саяас ч олон хөхний хорт хавдартай хүмүүсийн шинжилгээний дээж, МР-Ай зураг болон бусад мэдээллүүдийг мэдээллийн санд нь суулгасан байна. Мөн түүнчлэн зураг бүрийг мэргэшсэн эмгэг судлалын эмч нар уг хиймэл оюунд эрүүл болон өвчтэй эсвэл хэвийн бус эс бүрийг нь дэлгэрэнгүй мэдээллээр тайлбарлаж өгсөн байна.
Туршилтын шатанд хиймэл оюун шинжилгээнд орж буй 100 өөр эмэгтэйн 1600 орчим зургийг шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 98 хувийн зөв оноштой 97 хувийн нарийвчилсан зураглалтай хариу гарч байсан ажээ. Уг оношлуур нь одоо цаг үед хэрэглэгдэж буй аль ч төхөөрөмжөөс нэлээд өндөр хувьтай, үр дүнтэй оношилж байгаа юм.
Дхир болон түүний багийнхан үүнийг цаашид бусад төрлийн хорт хавдрын оношлогоонд хийх боломжтой байдлаар хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Тэрээр энэ тухайд хэдийгээр төхөөрөмж маш сайн ажиллаж байгаа хэдий ч одоохондоо хүний чадамжаас давж гарсан гэсэн үг биш. Үүнийг эмч нарын багт сайн туслах болгох үүднээс хийж байгаа. Ийм төрлийн шинжилгээ нь эргэлзээтэй, хэвийн бус шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн шинжилгээг цаг алдалгүй хийхэд маш их хэрэгтэй гэв.
Эх сурвалж: Medical Express