Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн үед маш их алдартай болоод буй, богино хэмжээний дүрс бичлэг оруулах зориулалттай ТикТок аппликэйшнийг 45 хоногт багтаан худалдаж авах үүргийг Microsoft компанийнханд өгчээ.
Уг асуудлыг олон улсын судлаачид Хятад болон Америкийн цаашдын хоорондын харилцаанд нөлөөлж болох асуудал гэж үзэж байгаа юм. Учир нь Тикток нь Хятад улсад эзэмшилтэй бүтээгдэхүүн бөгөөд мөн 100 сая орчим Америк иргэд уг аппликэйшнийг хэрэглэдэг нь хувь хүний болон улсын нууцад хамааралтай мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж үзэж байгаагаа Трамп мэдэгдсэн юм. Тэрээр эхлээд ТикТок-г Энэтхэг улсын адил хориглохоор төлөвлөж байсан хэдий ч эцсийн дүндээ худалдаж авах тал дээр шийдсэн бололтой юм. Сар гаруйн өмнө Энэтхэг улс ч гэсэн тикток-г хориглож байсан бөгөөд гол үндэслэл нь Хятад улс үүнийг мэдээлэл орох, тагнуулын журмаар ашиглаж байгаа гэж үзсэнээс болсон билээ.
Трамп тиктокыг хориглох саналтай байсан хэдий ч Microsoft компанийн одоогийн удирдах зөвлөлийн тэргүүн Сатяа Наделлатай уулзсаны дараа Microsoft компанид худалдаж авах саналыг зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч тэр уг ажлыг ирэх 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд худалдаа, гэрээний асуудлыг эцэслэсэн байхыг үүрэг болгожээ.
Microsoft компанийн удирдлагууд ерөнхийлөгч Трампын уг үйлдэлд сэтгэл өндөр байгаа бөгөөд ингэснээр улсын аюулгүй байдлыг хангаж, нөгөө талаар Америк улсад хэрэглээг дагасан их хэмжээний ашиг оруулна гэж тооцож байгаа тухайгаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters