Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ
Иран улсаас коронавирусийн улмаас нас барсан хүний тоог мэдээлж байсан статистик дүн нь худал байсан бөгөөд үнэн хэрэгтээ үүнээс даруй гурав дахин олон хохирол байсан гэдэг нь мэдэгдлээ.
Засгийн газраас 2020 оны долдугаар сарын 20-ний байдлаар 42,000 иргэд бодитоор амь насаа алдсан хэдий ч ЭМЯ-аас 14,405 иргэн нас барсан гэсэн тоо баримтыг өгөөд байсан нь яамны нууц мэдээлэл задрах үед ил боллоо. Мөн түүнчлэн халдвар авсан иргэдийн тоо 278,827 хүн гэж мэдээлсэн ч бодит мэдээлснээс хоёр дахин их буюу 451,024 иргэн байсан ажээ. Уг тоо баримт ил болсноор Иран улс нь Ойрх Дорнод дахь хамгийн эрсдэл бүхий, хохирол амссан улс болоод байгаа юм.
Иран улсад коронавирусийн халдвараар нас барсан хамгийн эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр байсан юм. Удалгүй цар тахлын идэвхтэй дэгдэлт үүссэний дараа олон ажиглагчид Иран улсаас өгсөн албан ёсны тоо мэдээллийг эргэлзээтэй гэж дүгнэж байсан юм. Тийм ч учраас нутгийн зарим иргэд ч албан ёсны тоо баримтыг мэдээлэх хэрэгтэй гэж шаардаж байсан юм.
Иран улсын ЭМЯ-ны нууц мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжаас BBC агентлагт илгээсэн байна. Уг мэдээлэлд Иран улсад байрлах, үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд, халдварлагчдын нэрс, нас, хүйс, шинж тэмдэг, ирсэн огноо болон эмнэлэгт хэр удаан хэвтэж буй зэрэг маш нарийн мэдээллүүдийг багтаасан байна. Нэрээ нууцалсан эх сурвалж энэ бүхнийг улс төрийн тоглоом, арга хэрэгслээс илүү цар тахал дуустал иргэдийн амь насыг илүүд үзэх ёстой гэж бодсон учраас хийсэн гэж BBC-д ирүүлсэн мэдээлэлдээ дурдсан гэнэ.
Эх сурвалж: BBC