Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав
SpaceX компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрийн твиттер хуудаснаа пирамидыг барихад харийнхны оролцоо байсан гэсэн утга бүхий мэдээлэл жиргэсэн юм.
Харин үүний хариуд Египетийн гадаад хэрэг хариуцсан сайд Раниа ал-Машат түүнд хандан “Манай улсад зочилж үзээд, алдарт пирамидыг өөрийн нүдээрээ үзвэл яасан юм бэ? Гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн юм.
Тэд уг гайхамшигт байгууламжыг бүтээсэн алдар хүндийг харийнханд өгөхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн бөгөөд пирамидын бунхныг байгуулсан барилгачид харийнхан энэ бүхэнд оролцоогүй гэдгийг баталгаа болно гэсэн юм.
Уг бунханыг 1990-ээд оны үед нээж илрүүлж байсан бөгөөд судлаачид судалгаа хийж үзсэнийхээ үндсэн дээр пирамидыг үнэхээр эртний Египетийн уран дархачууд, барилгачид барьсан гэдгийг баталсан юм. Египет улсад 100 орчим пирамид оршин байдаг бөгөөд эднээс хамгийн алдартай нь Агуу Гизагын пирамид юм. Уг пирамид нь 137 метр өндөр, сүрлэг бүтээн байгуулалт билээ.
Мөн түүнчлэн Египетийн архелогич Захи Хаваас өөрийн цахим хуудсандаа богино хэмжээний бичлэг оруулсан бөгөөд үүндээ Элон Маскын уг мэдэгдэл бол бүхэлдээ оргүй хоосон, дэмийрэл гэсэн юм.
Эх сурвалж: BBC