Харвардын их сургуулийн Жон А.Полсоны нэрэмжит Инженерийн сургуулийн судлаачид МкКастер болон Питтсбургын их сургуулиудын судлаачидтай хамтран компьютерыг гэрлийн тусгалаар удирдах боломжтой үйлдлийн систем зохион бүтээсэн байна.
Одоо үед компьютерын технологи ихэвчлэн металл утас, холбогчид болон бусад биет материалуудын тусламжтайгаар ажиллаж, үйлдэл хийдэг билээ. Уг үйлдлийг хялбарчилж, мөн зах замбараа нь олдохгүй олон кабел утаснаас салахын тулд энэ аргачлалыг бодож олсон гэж зохион бүтээгчдийн баг мэдэгдлээ.
Өмнө нь ийм төрлийн аргачлал үүсгэхээр зохион бүтээх олон оролдлого гарч байсан хэдий ч төдийлөн амжилттай болж байгаагүй билээ. Харин энэ ажлын үйл явц маш амжилттай болж байгаа бөгөөд тэд гэрлийг гэрлээр удирдаж болох нэгэн аргачлал олсон юм. Жишээ нь гэрэл мэдрэгч бүхий хүлээн авагчид тод лазерын гэрэл тусгах үед энэ тусгал нь цаашид өргөсөн цацарч, мэдээлэл дамжуулах долгион үүснэ.
Үүнд зориулан судлаачид шинэ төрлийн материал зохион бүтээсэн бөгөөд энэ нь хугарлын индексийг өөрчлөхийн тулд бага зэргийн лазерын туяаны хүчийг гидрогелийн тусламжтай цацруулах чанарын материал ажээ. Гидрогел гэдэг нь аяга таваг угаагчтай ижил хөвсгөр, дотроо гэрэл хүлээн авах чадвар бүхий спиропиран молекул агуулсан полимерийн нэгдэл ажээ.
Гэрэл уг шингэн дундуур нэвтрэх үед гэрэл тухайн материалтай харилцан үйлчлэлд орох нь бага бөгөөд полимерт гэрлийн тусгал нь илүү ихэссэнээр хугарлын индексийг өөрчилдөг байна. Мөн түүнчлэн үйл ажиллагаанаас хамаарч олон төрлийн гэрэл үүсэж болох ч материал дундуур нэвт гарахдаа бусад гэрэлтэйгээ үйлчлэлд ордоггүй байна. Жишээ нь А болон Б лазерын гэрэл нэг цэгээр гарах хэдий ч хоорондоо үйлчлэлд ордоггүй ажээ. Ингэснээр судлаачид бидний хэрэглэдэг компьютерын холбогч утаснуудыг лазерын тусламжтай үүсгэж чадах болсон аж.
Эх сурвалж: Science Daily