“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа
“SpaceX” компанийн нислэгийн багийнхан дэлхийгээс хөөрч хоёр сар үүргээ гүйцэтгэсний дараа Атлантын далайд амжилттай газардлаа. Уг аяллын баг Боб Беникен болон Даг Хөрли гэх хоёр сансрын нисгэгчдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар өдрийн 2:48 цагт Атлантын далайд газардлаа.
Уг аяллын онцлог болгосон зүйл нь энэ баг анх удаа хувийн сансрын хөлгөөр хөөрсөн мөн түүнчлэн АНУ-д 45 жилийн дараа дахин далайд хийсэн газардах ажиллагаа болсон юм. “Crew Dragon” газардах болон хөөрөх ажиллагаа нь ихэвчлэн өмнө нь хийсэн тооцооллууд дээр үндэслэсэн ажиллагааны ихэнх хувийг автоматчилсан ажиллагаа байсан юм.
Хөлгийн багийнхан олон улсын сансрын станцад байрлах үедээ олон тооны туршилт болон ажиллагаануудад оролцжээ. Элон Маскын үндэслэн байгуулсан SpaceX компанийн хувьд энэ аялал нь туршилтын сүүлийн аялал бөгөөд NASA-гаас зөвшөөрөл авсны дараа ирээдүйн ажиллагаанууддаа илүү олон сансрын нисгэгч илгээх боломжтой болж эхлэх юм. Нөгөө талаараа NASA-ийн хувьд ч гэсэн зөвхөн улсын санхүүжилтээр биш хувийн корпорац нислэг үйлдэх боломжтой болж байгаа нь олон ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Мөн түүнчлэн уг сансрын аялал нь SpaceX компанийн цаашдын зорилго болох Ангараг гаригруу хийх аяллын туршилт, үндэс суурь нь ч болж өгч байгаа юм.
Эх сурвалж: Forbes